Мун Жэ Ин: Ким Чен Ун удахгүй ОХУ-д айлчилна
2018-10-08

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин өчигдөр Хойд Солонгос улсад айлчилсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотай биечлэн уулзсан байна.

 

 

Помпеогийн Пхеньян дахь айлчлалыг Хөх ордны тэргүүн ҮР ДҮНТЭЙ хэмээн тодорхойлжээ. 

 

Уг уулзалтын дараа Ерөнхийлөгч Мун "Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун тун удахгүй ОХУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийнэ. Тэрбээр мөн энэ ондоо Өмнөд Солонгос улсад айлчлахаар болсон. Эдгээр айлчлалууд цаг үеэ мэдэрсэн зөв алхам" гэж мэдэгдэв.

 

Мөн БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин тун удахгүй Пхеньян хотноо айлахаар төлөвлөж буйг Ерөнхийлөгч Мун хэлжээ. 

 

ТРАМП-КИМ нарын хоёр дахь уулзалт удахгүй зохион байгуулагдах төлөвтэй байгаа талаар Помпео, Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ илэрхийлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин