Яармагийн гүүрийн ажил үргэлжилж байна

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил үргэлжилж байна. Зам барилга ажлын хүрээнд Богд уулын арын авто замыг Яармагийн замтай холбох D-рамп гүүрийн шон суурь, баганан тулгуур, ригель цутгах болон дам нуруу угсрах ажил хийгдэж дуусчээ. Одоо дугуй цохигч, хучилтын хавтан цутгах ажил хийгдэж байна.
Богд уулын арын зам, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Ажилчдын гудамжны /ML, AR, AL ба D чиглэл/ замын далан, буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтын ажил хийгдэж байна.
Хуучин гүүрийн засварын ажлын хүрээнд хучилтын хавтан, засварын бетон цутгалт дуусч, явган замын бетон бүтээцийг угсрах ажил хийгдэж эхэлжээ. Түр гүүрэнд байрлуулсан холбооны шугам сүлжээг шилжүүлэн зөөвөрлөх ажил хийгдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ