Интерполын ерөнхийлөгчийг авлигын хэргээр баривчилжээ
2018-10-09

Интерполын ерөнхийлөгч Мэн Хонвэйг Францаас Хятадад ирэх үед нь цагдаагийнхан баривчилсан билээ.

 

 

БНХАУ-ын эрх баригчид дэлхийн нэр хүндтэй байгууллагын тэргүүнийг баривчилсан талаараа албан ёсны тайлбар хийсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв. 

 

 Мэн Хонвэйг бусдаас авлига авч, эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутган, баривчилжээ. 

 

Уг хууль бус үйлдэлтэй холбоотой этгээдүүдийг илрүүлэх, баривчлах зорилгоор Бээжин тусгай ажлын хэсэг гаргасан гэнэ.

 

БНХАУ-ын Дотоод хэргийн сайд Жао Кэжи намын хурал дээр Ерөнхийлөгч Си Зиньпин болон албаныханд хандан "Энэ хэргийн нарийн шалгаж, үнэн зөвийг нэн даруй тогтоох болно" гэж мэдэгджээ.

 

Мэн Хонвэй баригдахаас гадна Интерполын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцроод буй. Энэ талаар албаныхан мэдээлээгүй байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
unench:
gaihaltai ci zin fin/ hyatadiin udirdagch jinhene udirdagch amjilt
2018-10-09