Зохиолч Д.Цоодолын нэрийг ашиглаж, худал мэдээлэл тараажээ
Ардын уран зохиолч Д.Цоодолын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бичсэн захидал олон нийтийн сүлжээнд мэдээлэл тархав. Ерөнхий сайдын ажлыг хийж чадахгүй байгаад урам хугарсан тухай, цаашлаад чаддаг хүнд нь тамгаа шилжүүлж өг гэсэн утгатай энэ захидал ардын уран зохиолчийн нэрийг ашигласан хуурамч мэдээлэл гэдгийг түүний охин яруу найрагч Ц.Хулан мэдэгдлээ.
Тэрбээр "Энэ мэдээлэл бол аавын маань нэрийг ашиглаж, эх сурвалжаа нууцалсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Аав маань энэ мэдээллийг олж үзээд маш их цочирдсон. Миний аав 80 насандаа Монголын улс төрд оролцож, мэдэгдэл хийж байгаагүйг ард түмэн сайн мэднэ байх" хэмээн мэдэгдэж, энэ үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгаж, тараасан хүмүүсийг олж тогтоох шаардлага байгааг хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ