Шатахууны үнэ нэмэгдсэний ШАЛТГААН
2018-10-09

Шатахууны үнэ литр тутамдаа 50-100 төгрөгөөр нэмэгдэж, олон нийтийг бухимдуулаад байна. 1885-2290 төгрөгөөр зарагдах болсон шатахууны үнэ яагаад ингэж өсөх болов? Энэ асуултад Ашигт малтмал газрын тосны газар ийм хариулт өгч байна.

 

 

Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай. Товчхондоо Орост найтаахад Монголд ханиалгадаг гэсэн үг. Тиймдээ ч дэлхийн зах зээлд дээрх газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компани аашаа хэрхэн хувирна, түүнээс шууд хамаарсаар ирсэн.

 

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөн нь ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой. Мөн АНУ болон Сирийн улс төрийн хурцадмал байдлаас болж газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрчээ. Энэ өсөлттэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компани энэ оны 10 дугаар сард шатахууны хилийн үнийг тонн тутамд 45-85 ам.доллараар нэмэв. Ингэснээр Аи92 бензин 766 ам.доллар, дизелийн түлш 758 ам.долларын үнэтэй болжээ. Өөрөөр хэлбэл энэ үнээр манай улсад шатахуун нийлүүлэгдэж буй гэсэн үг. Дээр нь ам.долларын үнийн өсөлтөөс үүдэж, өдөр тутмын хэрэглээ болсон шатахууны үнэ нэмэгджээ.

 

Дашрамд дурдахад энэ сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дундажаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А80 автобензин 98, Аи92 бензин 34, дрзелийн түлш 33, ТС1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Бензин долларын өсөлт МАН ын нэр хүндийг унагав
2018-10-09
МАН ын нэлээн гайгүй нэр хүндийг бензиний үнэ нэлээн доош нь чирэв
2018-10-09
ХАНШ БУРУУТАЙ:
ӨМНӨ НЬ НЕФТЬ 110 ДОЛЛАР ХҮРЧ Л БАЙСАН. ХАРИН ТӨГРӨГИЙН ХАНШ ГАЙГҮЙ БАЙЛАА.
2018-10-09
Үнэ хямд байхад оруулж ирсэн бензинийг тэр үнээр л зарах ёстой биз дээ
2018-10-09