Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги шинэ байртай боллоо
2018-10-09

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги шинэ байрны нээлтээ хийлээ.

 

 

Тус анги нь Засгийн газрын 2017 оны 192 дугаар  тогтоолоор байгуулагдаж, Хатгал тосгоны нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, ослын үед гамшгаас хамгаалах үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүргийг гүйцэтгэж байна.

 

Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги нь 30 орчим алба хаагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 90 хүртэлх хувь нь Хатгал сумын иргэд томилогдон ажилладаг юм гэж  Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин