Ким Чен Ун Ватиканы тэргүүнийг эх орондоо урьжээ
2018-10-09

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун Витакины тэргүүн Францисыг эх орондоо айлчлахыг урьсан талаар "www.koreatimes.co.kr" сайт мэдээллээ. 

 

 

Энэ талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн өргөө гэгддэг Хөх ордны хэвлэлийн албанаас олон нийтэд уламжлав.

 

Ким Чен Ун, өмнөдийн тэргүүн Мун Жэ Интэй уулзах үеэрээ Ватиканы тэргүүнийг Пхеньян хотноо урих хүсэлтэй буйгаа илэрхийлжээ.

 

Ерөнхийлөгч Мун Жэ Ин энэ сарын 13-наас ЕСӨН өдрийн хугацаатай Европын орнуудад айлчилна. Тэрбээр энэ сарын 18-нд Ватиканд зочлох ба энэ үеэр Ким Чен Уны урилгыг Францис уламжлах гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин