Улаанбаатарт 10 хэм дулаан байна
2018-10-10

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна.

 

2018 оны 10 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

 Нутгийн зүүн хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи  нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин