Афганистаны парламентын хамгийн залуу гишүүнийг хөнөөжээ
2018-10-10

Афганистаны парламентын хамгийн залуу гишүүн гэгддэг Салем Мохаммед Ачакзай харамсалтайгаар амиа алдсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Салем дөнгөж 32 настай байсан ба Хилманд мужид болсон террорист халдлагын үеэр амиа алджээ.

 

Амиа золиослогч этгээд гишүүний өрөөнд нэвтрэн, улмаар амиа егүүтгэжээ. Тухайн үед гишүүн иргэдийн санал бодлыг сонсож байсан гэнэ. Уг үйл явдлын улмаас 11 хүн бэртжээ.

 

Тус улсад энэ сарын 20-ноос эхлэн парламентын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах юм. Ганцхан сарын дотор нэр дэвшигчийн аминд хүрсэн хоёр тохиолдол бүртгэгдлээ.

 

Дээрх үйл явдлын дараа Ерөнхийлөгч Ашраф Гани “Террористууд гишүүний аминд хүрсэн” гэж мэдэгджээ.

 

Алан хядах “Талибан” болон “Исламын улс” бүлэглэл дээрх парламентын сонгуульд иргэдийг оролцохгүй байхыг уриалж, ямар ч хамаагүй аргаар санал хураалтад саад учруулахаа илэрхийлээд буй юм.

 

Зэвсэглэсэн талибанчууд 2001 оноос Афганистанд эрхээ тогтоохыг санаархах болсон юм. Тэд эрх баригчдаа огцорч, улсын бүх эрх мэдлийг өөрсөд нь шилжүүлэн өгөхөөс нааш халдлага, үймээн зохион байгуулсаар байх болно гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин