Цай Ин Вэн: Бээжин санаатайгаар Тайванийг өдөөн турхирч байна
2018-10-10

Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн БНХАУ-ын эрх баригчдад хандан хатуухан мэдэгдэл хийлээ. Тэрбээр Бээжингийн удирдлагуудыг ХАРИУЦЛАГАТАЙ байхыг сануулсан байна.

 

 

БНХАУ-ын эрх баригчид Нэг Хятад бодлогын хүрээнд Тайванийн газар нутгийнх нь нэгээхэн хэсэг хэмээж, олон улсыг уг баримтлалыг нь даган мөрдөхийг шаарддаг юм.

 

Цай Ин Вэн “Бээжин, Тайванийг шахан гадуурхаж, олон улсаас тусгаарлахыг оролдож байна. Та бүхэн хийж буй үйлдэлдээ хариуцлагатай хандах учиртай. Бээжин санаатайгаар Тайванийг өдөөн турхирч байна. Бид бууж өгөхгүй гэдгээ дахин илэрхийлье ” гэж мэдэгджээ.

 

Тайвань үүсгэн байгуулагдсаны 107 жилийн ой тохиож байна.

 

БНХАУ хүч, эрх мэдлээрээ далайлган, Тайваньтай дипломат харилцаа тогтоосон улсуудад шахалт үзүүлэх, хөрөнгө оруулалт хийх замаар харилцааг нь таслуулж буй юм. Мөн дэлхийн томоохон авиа компаниудыг “Тайвань” гэж ганцаар нь бичихгүйгээр “БНХАУ-ын Тайвань” хэмээн бичихийг сануулж, шаардлагыг нь биелүүлэхгүй бол Хятадад нислэг үйлдэхийг нь хориглохоо илэрхийлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Harin chi uuruu zuv bich! Uduun turhirch gej zuv bichsen bna. Chi uduur ... gej buruu bichjee.
2019-01-02
Зочин:
Өдөөр турхирна гэнэ үү. Энэ тэнэгүүд бичсэн юмаа уншихад яанаа
2018-10-10
zochin:
Harin chi uuruu zuv bich! Uduun turhirch gej zuv bichsen bna. Chi uduur ... gej buruu bichjee.