Шинэ нисэх онгоцны буудлыг хугацаанд нь ашиглалтад оруулахгүй бол хариуцлагаа хүлээгээрэй
2018-10-10

Аюулгүй байдал, гадаадын бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Монгол Улсад агаарын тээврийг хөгжүүлэх хүчин зүйл нь иргэний агаарын тээврийн сэлбэг, хэрэгслийг татвараас чөлөөлөх зохицуулалт байдаг байна. Манай улсад өнөөдрийн байдлаар 34 агаарын хөлөг үйлчилж байгаа аж. Өнөөдрийн тухайд зорчигч тээврээс бусад агаарын хөлөг худалдан авахад татварын дарамт байгаа аж. Тиймээс  Дэлхийн худалдааны байгууллагын Иргэнй агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох нь зүйтэй гэж үзжээ.  Уг хэлэлцээр нэгдэн орсноор агаарын хөлөг, бусад тоног төхөөрөмжийг худалдан авах, засвар үйлчилгээ хийхэд таатай нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуултад ЗТХ-ийн сайд Я.Содбаатар хариуллаа. 

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

 

-Энэ хэлэлцээрт нэгдсэнээр ямар ач холбогдолтой вэ? МИАТ ямар үр дүнтэй ажиллах вэ?

 

-Энэ хуулийн төсөл өмнө нь байнгын хороогоор орсон. Манай улс энэ хэлэлцээрт орсноор давуу нөхцөл байдал үүснэ гэж үзэж байна. Зоригч тээврээс гадна иргэний агаарын тээврийн асуудал үүсдэг. Сүүлийн үед засвар үйлчилгээний үйлдэг болсон. Энэ тал дээр давуу байдал үүсч байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Олон улсын зорчигч тээвэрлэлт болон орон нутгийн зорчигч тээвэрлэлт сүүлийн жилүүдэд өсчээ. Орон нутгийн зорчигч тээвэрлэлтийн өрсөлдөөн ямар байна вэ? Хэнтий аймгийг түүхэн аялал жуучлалын төв болгосон. Гэтэл Дадлын онгоцны буудал хүнд нөхцөл байдалтай байгаа.

 

ИНЕГ-ын дарга н.Бямбасүрэн:

 

-Орон нутгийн нислэгийн үнийг бууруулахын тулд хэд хэдэн арга хэмжээ авч ажиллаж байна. Нийгмийн зорилтот бүлэг чиглэсэн хүмүүст татаас өгч байгаа. Нислэг зогссон байсан Говь-Алтай, Мөрөнгийн чиглэлд нислэг хийж байгаа. Одоо байгаагаас хямд өртөгтэй. Улаанбаатараас бид шатахууныг авиа компаниудад хүргэхэд үнэ нь нэмэгдэж байгаа. Улаанбаатарт хааш хаашаа 300 км-т нислэг ашиггүй болж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

 

-ИНЕГ-ын дарга н.Бямбасүрэн шинэ нисэхийг энэ оны 11 дүгээр сард ашиглалт оруулахгүй бол толгойгоороо хариуцна гээд байсан. Гэтэл энэ онд ашиглалтад оруулсангүй, хариуцлагаа хүлээгээрэй. Үндэсний агаарын тээвэрлэгчээд дэмжих бодлого яваад байна уу, гадныханд найр тавиад байна уу. Үүн дээрээ онцгой анхаарай. Танай алдагдлыг нэмж байгаа гадаадад өндөр цалинтай сууж байгаа олон төлөөлөгч нар, төсөв орон тоог хэтрүүлж байгаа асуудал МИАТ-ийг ашигтай ажиллуулахгүй байгаа.

 

Ийнхүү байнгын хорооны гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа дээрх төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Ажилчин:
Монгол улс хѳрѳнгѳѳ гаргаж хийх ёстой юмаа хийхгүй байгаагаас л шинэ нисэх буудал ашиглалтад орохгүй байгаамшдэ. Энхамгалан нисэхийн асуудалд дэндүү хувийн сонирхолтой байгаад байна. Олон ч хүнээ ажилд оруулж байгаа ш дэ
2018-10-12
Иргэн:
Энх-Амгалан гишүүн ичихгүй улайран дайрч байгаагээ. Нисэх буудлуулын үйлчилгээний газар НБҮГ гэж нэгжийг ИНЕГ-с салгаж 70-аад хүний бүтэц хийсэн. 30 гаруй нь дарга, ахлах,менежер. Удирдах хүмүүс нь бүгд ЭнхАмгалангийн шахааны хүмүүс. Мишээлээс ирж ажилд орж байгаа хүмүүс олширч байгаа. ИНЕГ-г авч чадахгүй байгаадаа борж үхэх шахаж яваа. Ярьж байгаа шигээ биш 2 нүүртэй гишүүнцэр.
2018-10-12
irgen:
Ганцхан хүн мэдээд тэр нисэх буудал гээч юмыг ашиглалтад оруулчихдаггүй байхаа.
2018-10-12
Zochin:
Nisehiihen hugiin humuus shuu. Byambasurengees oir gadnii hun irsen bol gulug tsarailna daa. Harin ch nisehee gesen setgeltei zaluu. Shine niseh buudal yagaad hugatsaandaa orohgui bgaag medehiin deedeer medej bgaa. Getel neg iimerhuu comment bichij toglolt hiideg nohod bna daa.
2018-10-12
иргэний нисэхийн инженер:
хөшигийн хөндийн шинэ нисэх буудал 2018 онд яагаад ч ашиглалтанд орох боломжгүй. ашиглалатанад оруулна гэж худлаа ам гараад байсан дарга нарт хаиуцлага тооцооч. япон солонгосын төслийн баг ажлаа дуусгасан гээд оронд нь ИНЕГ-ын дарга хийгээд байгаа Л.Бямбасүрэнгийн томилсон 200 хүнтэй шинэ нисэх буудлын захиргаа бараг 2 жил ажиллаж байна. нисэх буудал нь ажилд ороогүй болохоор жилдээ 10 гаруй тэрбум төгрөгийн үргүй зардал гаргаж байгаа. үүний хариуцлагыг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, тэргүүн дэд дарга Ч.Алтанцом, дэд дарга С.Манлай нарт хүлээх ёстой доо. шинэ нисэх буудал ашиглалтанд орсон ч урсгал зардлаа нөхөх чадваргүй, тус нисэх буудлаас нислэг хийх монгол авиакомпаниуд бүгд санхүүгийн хямралд орох нь тодорхой. үүнд хэн хариуцлага хүлээх вэ? тэгэхэд Монголд иргэний нисэхийн либералчлалыг өргөжүүлж нислэгийн тийзний үнэ бууруулж нисэхийн асуудлыг нааштай шийдвэрлэнэ яаж одоогийн дарга нар сэтгэж чадаж байна аа? нисэхийн асуудал зөвхөн тийзний өндөр үнэ биш баймаар.
2018-10-11
иргэний нисэхийн инженер:
ИНЕГ-ын дарга нисэхийн салбарын үндсэн техник мэргэжлийн дээд боловрлтой хүн байх ёстой байтал 60 тэрбумын замаар ИНЕГ-ын даргаар томилогдсон Л.Бямбасүрэн нь онгоцны үйлчлэгчийн үнэмлэхтэй дунд боловсролтой, 2 жилийн оройн ангид C,D дүнтэй хуульч болсон мэдлэг муутай хүн яаж орчин үеийн өндөр техник технологийн агуулагатай мэргэжлийн онцгой салбарын дарга хийж болоод байгаа юм бэ? энэ бол нисэхийн салбарын бүх мэргэжлийн ажиллагсдын том доромжлол. үүнийг болиулаач ээ, Ерөнхий сайд аа
2018-10-11
Иргэн:
Муруйтай тоглоомчин, архичин, зодоонч, мөнгө угаагч, луйварчин этгээд сурсан мэдснээт маруухан, дээр нь ажлаа мэддэггүй, ажлаа хийдэггүй салбарын удирдлага түүний багаас ИНЕГ болон МИАТ ХХК-г чөлөөлөх хэтэгтэй?!
2018-10-11
еренхий сайд ухнад:
ИНЕГ-ЫН ДАРГА БАЙТУГАЙ ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМЫГ БУХЭЛ БУТЭН 4 ЖИЛ БАДАМЖУНАЙ ХУРЦ ЭЛБЭГДОРЖ МИЕЭ ЭНХБОЛД НАР САЛБАРААРААР НЬ ХУДАЛДААД АВЧИХСАН. ТЭГЭЭД ИЧИХГУЙ АЧИГЧ ГРУШИК ХАРУУЛ ГЭЭД АЛЬ Л КАЗИНО МЕРИЙТЭЙ ТОГЛОДОГ ГАРУУДАА ШАХЧИХСАН. НЕГЕЕ ХЭД НЬ ЕСТОЙ Л ЭНЭ НАРИЙН САЛБАРЫГ ТОГЛОЖ ГУЙЦЛЭЭ? ХАЙРАН Ч САЛБАР ХАЙРАН Ч БАЙГУУЛЛАГА........ ИНГЭЖ БУТЭН НЭГ ЖИЛЭЭР ОНГОЦ НИСЧ ЧАДКУЙ БАЙХАД НЬ НИСГЭНЭЭ ГЭЭД ТООЦОЖ БАЙДАГ МЕН Ч ЭРГУУ УХНА ШУГЛЭСЭН ТУУЧИЙНУУД ЮМ АА? СОДБААТАР САЙД НИСЭХИЙН АРД ТУМНИЙГ ЭРТХЭН ЗОВЛОНГООС НЬ АНГИЖРУУЛЖ БЯМБАСУРЭНГЭЭС НЬ БАДАМЖУНАЙ МИЕЭГЭЭС САЛГАЖ АВАХГУЙ БОЛ ЕРЕЕСЕЕ ТЭНДЭРДСЭН УУСАН ИДСЭН ХУУЛЬ ХУЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН УЛСУУДААР ХУРЦААР ДУУРСЭН ТАГНУУЛЫН ГАЗАР ШИГ Л БОЛЦОН БАЙНА........
2018-10-11
Бямбасүрэн гэж мангар эр энэ онд байтугай ирэх жил ч ашиглалтад оруулж чадахгүй ээ эртхэн төрхөмд нь буцаа
2018-10-10
irgen:
Ганцхан хүн мэдээд тэр нисэх буудал гээч юмыг ашиглалтад оруулчихдаггүй байхаа.