Сингапурын “Airlines” компани өнөөдөр хамгийн урт нислэгийг хийнэ
2018-10-11

Сингапурын агаарын тээврийн  “Airlines”  компани өнөөдөр түүхэнд бичигдэх хамгийн урт нислэгийг хийхээр зэхэж буй талаар “www.denverpost.com” сайт мэдээллээ.

 

 

Сингапураас АНУ-ын Нью Йорк хотын чиглэлд тасралтгүй 15,000 км буюу 19 цаг нислэг хийхээр болжээ.

 

Дэлхийн хамгийн урт нислэгийг тус компани саяхан үйлчилгээндээ нэвтрүүлээд буй  “Airbus A350-900” нисэх онгоцоор хийх гэнэ.

 

Уг нислэг АМЖИЛТТАЙ болбол “Airlines” компани агаарын тээврийн салбарт ШИНЭЧЛЭЛ хийх билээ.

 

Тус компанийнхан энэ сарын 18-нд хоёр дахь “A350-900” онгоцыг үйлчилгээндээ нэвтрүүлж, Нью Йорк хотын “Newark Liberty” нисэх буудлаас долоо хоногт гурван удаа нислэг үйлдэхээр төлөвлөж буйгаа зарлав.

 

“Airbus A350-900” онгоц зөвхөн холын зайн нислэг үйлдэхэд зориулагдсан ба зогсолтгүй 17960 км замыг туулах гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Би Монгол хүн:
Авиа компанийх нь нэр нь "Singapore Airlines" шүү дээ Зүгээр Airlines биш
2018-10-11