Болгар сэтгүүлчийг хүчирхийлж, хөнөөсөн этгээдийг баривчилжээ
2018-10-11

Болгарын “TVN” телевизийн эрэн сурвалжлах сэтгүүлч Викториа Маринова  энэ амралтын өдөр бусдын гарт амиа алдсан билээ. Сэтгүүлч бүсгүйг хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн ба түүний цогцсыг Русе хотын цэцэрлэгт хүрээлэнгээс олсон юм.

 

 

Тэгвэл сэтгүүлч бүсгүйг хөнөөсөн хэрэгтэнг цагдаагийнхан баривчилсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Болгарын иргэн Северин Красимиров гэгчийг гол сэжигтнээр татан Герман улсаас баривчилсан гэнэ. 

 

"Сэжигтнийн ДНК-ийнх нь тусламжтай илрүүлсэн" гэж тус улсын Дотоод хэргийн сайд Младин Маринов мэдэгдэж, мөрдөх ажиллагаанд ахиц гарч буйг гэр бүлийнхэнд нь илэрхийлжээ. 

 

Баригдаад буй этгээд өмнө нь хулгайн хэргээр ял эдэлж байжээ. 

 

Сэтгүүлч бүсгүй амиа алдсан нь ажил мэргэжилтэй нь холбоотой эсэх нь тодорхойгүй байна Мөн цагдаагийнхан хоёр дахь сэжигтэн Молдавын паспорттай  Романы иргэнийг баривчилжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
roman gedeg uls baykhguy delgertsetsegee, mongoloor rumyn gedeg nertey uls baydag
2018-10-11