Ц.Нямдорж: Хүний эрх зөрчигдсөн асуудал хөндөгдөөд байхад зайлсхийж болохгүй
2018-10-11

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн Л.Болд ОУПХ-ны хурал ирэх долоо хоногт болно. Тиймээс энэ хурлаас өмнө С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн талаар хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй" гэсэн горимын санал гаргав. УИХ-ын дарга М.Энхболд "Энэ асуудлыг Хуульзүйн байнгын хороо хуралдах шаардлагатай" гэлээ.

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

Хуульзүйн байнгын хороо хүний эрхийн асуудлаар хэлэлцэх хэрэгтэй. Хүний эрхийн ноцтой асуудал хөндөгдөөд байхад зайлсхийж болохгүй. Тиймээс УИХ-ын дарга та өөрөө энэ асуудлыг анхааралдаа ав. ОУПХ хүний эрх ноцтой зөрчигдсөн байна гэж анхаарал тавиад байхад бид чимээгүй байж болохгүй. Монголд хүний эрхийн байдал цаашдаа ингээд зөрчигдөөд яваад байх уу. Ядаж 75 настай хоёр чавганцыг бод л доо. Хууль, хүчний байгууллага есөн шидийн ажиллагаа явуулж байна. Ийм байгаад байж болох уу. Шийдсэн гурван хүн алуурчин биш гэж Булганыг хэлсэн гээд Улсын ерөнхий прокурор телевизээр ярьсан шүү дээ. 

 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:

 

-Хүний эрхийн асуудалтай холбоотой асуудалд санал нэг байна. С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг 20 жил боллоо. Гэмт хэргийн захиалагч нь олдохгүй өнөөдрийг хүрлээ. Хүний эрх зөрчигдсөөр байна. Шүүхийн хэргүүдэд хүний эрхийн асуудал ноцтой яригдаж байна. 2008 оны долдугаар сарын нэгний асуудал гээд яриад байвал маш олон зүйл байна. ХЭҮК-ынхноос хүний эрхийн асуудлаар мэдээлэл авах хэрэгтэй гэж бодож байна. УИХ-ын гишүүний эрх ч зөрчигдөөд байгаа шүү. 

 

УИХ-ын дарга М.Энхболд:

 

-Хүний эрхийн асуудлаар Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Хуульзүйн байнгын хороонд гарч ажиллаж байгаа. Хэлэлцэх төсөл нь орж ирээгүй асуудалд УИХ-ын дарга хойш тавиад байгаа мэтээр ярьж болохгүй. Энэ асуудлыг ОУПХ-ны хурал болгонд оруулаад явж байгаа. 

 

Ийнхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Тэр Бямбадорж гэж юу ч хийдэггүй амьтантай эхлээд яримаар юм.Зоригын амь насыг хөнөөх захиалагчдыг 7 хоногийн дараа зарлана гээд Батзандан мэдэгдэж байснаас хойш их удлаа.Худлаа хэосэн юмуу, хэлж чадахгшй баыгаа юмуу.
2018-10-12
Алуурчин эрх мэдэлтэн нар өөрсөдөө алчхаад Энэ гурван хүнийг хэлэсдүүлэж байна
2018-10-11