Зулбуулах эм уусан эмэгтэйчүүдийн бие муудаж, хагалгаа хийлгэжээ
2018-10-11

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хууль бус үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмэгтэйчүүдийн эмнэлгүүдэд хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Хууль бус үр хөндөлтийг илрүүлэх, таслан зогсоох, иргэдэд сэрэмжлүүлэх зорилготой шалгалтад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн 46 эмнэлгийг хамруулсан байна.

 

  • Хяналт шалгалтын явцад тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилдаа үйл ажиллагаа явуулдаггүй хэд хэдэн эмнэлгийг илрүүлжээ. Мөн тусгай зөвшөөрөлд заагдсанаас өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд ч байсан аж. Тухайлбал, Энхлэг Сүйжин, Ачит Арвижих, Энхманал зэрэг эмнэлгүүд тусгай зөвшөөрлийн эрхээ зөрчсөн байна.

 

  • Эмч нар тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна. Жишээлбэл, Бяцхан гүнж, Цэц, Цэцэн гоо гэсэн гурван эмнэлгийн эмч нар эмчлэх тусгай эрхгүй байсныг мэргэжлийн хяналтынхан илрүүлжээ.

 

  • Үр хөндөлтийг магадлан итгэмжлэгдсэн, тусгай зөвшөөрөлтэй эмнэлгүүд хийх ёстой. Гэтэл Баянзүрх дүүрэгт байрладаг Энхийн төлөө эмнэлэг тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад эмчилгээ үйлчилгээ явуулж байсан нь илэрчээ. Тус эмнэлгээс үйлчилгээ авсан иргэн Н-ийн эрүүл мэндэд хүндрэл учирч, умай авахуулах мэс засал хийлгэсэн байна.

 

Үүнээс гадна ЭХМЭҮТ болон Амгалан амаржих газруудад үр хөндөлтийн чиглэлээр судалгаа хийсэн байна. Нийслэлийн хэмжээнд эхний найман сарын байдлаар хууль бус үр хөндөлтийн улмаас бие нь муудаж, эмнэлэгт хандсан 21 тохиолдол бүртгэгджээ. Тэдний ихэнх нь зулбуулах эм ууснаас бие нь муудаж, хоёр эмэгтэй умайгаа авахуулсан байна. 

 

Эрээнээс эм авч уусан-3

Интернетээс эм захиалж уусан-2

Нарантуул захаас эм худалдан авч уусан-3

Зүүнхараагийн захаас эм авч уусан 4

Хувь хүнээс эм авч уусан-2

 

Шалгалтын явцад зөрчил илэрсэн 4 эмнэлэг, 3 эмчид Зөрчлийн тухай хуулиар торгосон байна. Мөн Энхийн төлөө эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлжээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
ЗоЧИН:
НААД ЭМИИГ ЧИНЬХВИИН ЭМНЭЛГҮҮД УУЛГАДАГ. Ш ДЭЭ ЭМЯ МУУ АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ
2018-10-12
Сарангэрэл:
Сарангэрэл сайд, Яагаад Шийлэгдамбад 100 сая төгрөг өгч албан тушаалд очсон Цогтбаатарыг Төрийн захиггааныхаа даргаар томилж байн вэ. Энэ засаг 60 тэрбумынх гэдэг нь үнэн үү
2018-10-11
ЭМЯ:
Эрүүл мэндийн яамны мэргэшсэн албыг удирдах Төрийн нарийн бичгийн даргаар Нягтлан хүн томилчоод юу ярих вэ. Тэгээд ба тэр нь УИХ-ын гишүүн Билэгтийн нялх Сэнгүүм
2018-10-11