Сэтгүүлчийн аминд хүрсэн гэх 15 этгээдийн нэрсийг зарлажээ

Туркийн Инстабул хот дахь Саудын Арабын Консулын газар ороод сураггүй болоод буй араб сэтгүүлч Жамал Хашоггиг амиа алдсан хэмээн Туркийн талаас мэдээлж байна.
Туркийн цагдаагийнхан уг учир битүүлэг хэргийг шалгаж буй юм.
Сэтгүүлч Жамал энэ сарын 2-нд бичиг баримт бүрдүүлэхээр Консулын газар очсоныхоо дараа сураггүй болжээ.
Консулынх нь сэтгүүлчийг 30-40 миунт саатсаныхаа дараа Консулын байраас гарсан явсан хэмээн мэдэгдсэн ч баталж чадахгүй байна.
Туркийн хэвлэлүүд Консулын байр руу орж буй сэтгүүлчийн зургийг нийтэд задруулсан ба түүнийг хөнөөхөөр Саудын Арабаас ирсэн 15 хүний нэрсийг зарласан талаар www.theguardian.com сайт мэдээллээ.
Эдгээр нэрс дунд Саудын Арабын Тагнуулын газрын ажилтад, тусгай офицерууд, шүүх эмнэлэгийн шинжээч багтсан байна.
Дубайгаас Инстанбулд ирээд буцаж ниссэн онгоцны зорчигчдын жагсаалаас дээрх нэрсийг олж авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ