Эмэгтэйчүүдийг хөнөөж, эрхтэнг нь зарсан алуурчин хосыг баривчилжээ
2018-10-11

Мексикийн цагдаагийнхан онц хэрцгий "алуурчин хос"-ыг үйлдэл дээр нь амжилттай баривчилсан талаар "CNN" агентлаг мэдээллээ.

 

 

Хосыг нийслэл Мехико хотын захын дүүргээс баривчилжээ. Тэд баригдах үедээ 20 орчим насны эмэгтэйг хөнөөж, улмаар цогцсыг нь жижиглэн хүүхдийн тэргээр зөөж байсан гэнэ.

 

Шалтгалтаар Жуан Карлос эхнэр Патрисиагийн хатаар 20 эмэгтэйг хөнөөсөн болохыг тогтоожээ. Хохирогчдын цогцсыг тэдний гэрийн хөргөгч, хөлдөөгч, агуулах, дээвэр, гражаас олсон байна. Тэд дээрх иргэдийг амийг бүрэлгээд дараа нь мөчилдөг байв.

 

"Жуан Карлос хохирогчдыг хүчирхийлж, эд эрхтнийг нь худалдаалдаг байсан" гэж  Мехико хотын прокурор Алехандро Гомез мэдэгдлээ.

 

Тэрбээр сэтгэцийн хувьд тогтворгүй бол эхнэр нь төрөлхийн олдмол сэтгэгцийн эмгэгтэй болохыг эмнэлэгийн нарийн шинжилгээгээр тогтоожээ. 

 

Сэтгэцийн өвчтэй хүн ял эдэлдэггүй бөгөөд ямар хэрэг үйлдснээс шалтгаан үлдсэн амьдралаа сэтгэцийн эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэдэг.

 

"Алуурчин хосыг хэрэг хүлээх чадвартай, үлдсэн амьдралаа төмөр торны цаана өнгөрүүлэх болно" гэж Алехандро Гомез мэдэгдэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зkkk huuhdee buruu humuujuulbel:
энэ одоо нэг бол орчуулна гэж элгий нь аваад хажууд нь хаячина үгүй бол хаа газраас муу ёрын юм чирээд ирнэ ,яана даа дэлгэрцэцэгээээ хэзээ монгол хүн болох вээээээээ
2018-10-11
aaain:
yun soliorood bgaan torolhiin bol torolhiin oldmol bol oldmol shd. torolhiin oldmol gej yamar yum bsiin
2018-10-11