Хэргэмээ хураалгах Аяако гүнжид 106 сая иений тэтгэмж олгоно
2018-10-11

Японы сүр жавхлант эзэн хаан Акихитогийн үеэл, хунтайж Такамодогийн бага охин Аяако гүнж өнгөрсөн зургаадугаар сард хуримаа хийхээр болсноо зарласан билээ.

 

 

Аяако гүнж хааны угсааны бус энгийн хүнтэй гэрлэхээр болсон юм. Өдгөө 27 настай гүнжийн хурим энэ сарын 29-нд болох ба тэрбээр уг ёслолын дараа гүнж хэргэмээ хураалгана.

 

Гүнжийн дурлалт залууг Кэй Морияа гэдэг 32 настай аж. Тэрбээр Кэйогийн их сургуулийг дүүргэсэн бөгөөд Японы хөлөг онгоцны тэргүүлэгч “Ниппон Юсэн” компанид ажилладаг гэнэ.

 

 

 

Тэгвэл удахгүй энгийн иргэн болох гүнжид туслах зорилгоор Японы Засгийн газар 106,750,000 иен буюу 953,000  ам.долларын ТЭТГЭМЖ олгохоор болжээ.

 

Гүнжинд тэтгэмж олгох асуудлаар найман гишүүнтэй Эзэн Хааны Ордны Санхүүгийн Зөвлөл хаалттай хуралдаж, мөнгөн дүнг шийдвэрлэсэн аж.  Уг зөвлөлд Ерөнхий сайд Шинзо Абе багтдаг юм. 

 

Дээрх тэтгэмжээс татвар авахгүйгээр шууд гүнжийн данс руу шилжүүлэхээр болсон талаар Абе мэдэгдлээ. 

 

2005 онд  Саяако гүнж энгийн залуутай гэрлэхэд дээрх зөвлөл 150 сая иений тэтгэмж олгож байв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
goroitson garuud ve..
2018-10-13
иргэн:
ингээд л тэтгэмж өгөөд байдаг хэргүү. хааны удам олон бол балрах нээ. баларсан юм
2018-10-13