Кейни Уэст: Трамп надад супермэн шиг мэдрэмж төрүүллээ
2018-10-12

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордондоо реппер Кейни Уэстийг хүлээн авч, цаг үеийн асуудлаар ярилцжээ.

 

 

Реппер эр Цагаан ордонд зочлохдоо Трампын сонгуулийн кампанит ажлын уриа "Хүчирхэг Америкийн төлөө" гэх бичигтэй улаан өнгийн малгай өмссөн байжээ. Тэд урьдчилсан байдлаар ордны зуйван танхимд уулзахдаа Африк гаралтай Америк иргэдийн ажил эрхлэлт болон Чикаго хотноо сүүлийн үед гарч буй зэвсэгт халдлагын талаар санал солилцох байв. Гэтэл Кейнигийн сэтгэл ихээхэн хөдөлж, дур мэдэн ярилцах сэдвээ өөрчлөн Ерөнхийлөгч Трампыг багагүй сандаргажээ.

 

 

Кейни "АНУ, БНХАУ-ын дэгдээд буй худалдааны маргаанд бид хохирч байна" хэмээгээд ажил эрхлэлтийн талаар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн аж.

 

Тэрбээр ийнхүү хэлэх үедээ хараалыг үг хэлэхээс гадна эрхэм Ерөнхийлөгчийн ширээг алгадсан байна.  Уг уулзалтын дараа танхимд цугларсан сэтгүүлчдэд Кейни "Трамп надад супермэн шиг мэдрэмж төрүүллээ. Үнэхээр гайхалтай" гэж ярьжээ.

 

Реппер эр өнгөрөгч долоо хоногт Трампын төлөө нийгмийн сүлжээ болох твиттер, инстаграмаа устгасан аж.  Трамп өнгөрсөн зургаадугаар сард Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзахаасаа нэг өдрийн өмнө Цагаан ордондоо Кейнигийн гэргий, реалити шоуны од Ким Кардашианыг хүлээн авсан билээ.

 

Уг уулзалтын дараа реппер хэвлэлийнхэнд сүүлийн үеийн асуудлаар ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. 

 

-Та бол энэ цаг үеийн шилдэг репперүүдийн нэг?

 

-Дуугаа амжилтад хүргэхийг хүсч буй бол амжилттай уран бүтээл гарга. Бүү яар. Удсан ч хамаагүй чанартай уран бүтээл гарга. Дараа нь чамд алдар нэр, амжилт ирэх болно.

 

-Та реппер Биг Сеан, дуучин Жон Леган нартай  “One Man Can Change The World” дууг хамтран дуулсан. Энэхүү дуу шагналын эзэн болсон. Миний бодлоор гайхалтай дуу болсон байна лээ?

 

-Надад таалагдаж байгаа. Бид гурав өнгөрсөн жил хамтран уран бүтээл хийх талаар ярилцаж байсан. Цаг хугацааны эрхээр бид гурав манан дундаас нэг нэгнээ олж, сайн дуу гаргасан.

 

-“One Man Can Change The World” үгийг бичсэн байхаа?

 

-Би хийсвэр үгээс зайлсхийж, бодит үгсийг дуундаа шигтгэдэг. Тиймээс л илүү амьд, хүний чихэнд хүрдэг байх. Улстөр хүний амьдралд ямар дарамт учруулж буйг энэхүү дуугаараа илэрхийлэхийг хүссэн.

 

-Гэнэтийн мэдэгдэл. Та бол олны өмнө амьдардаг хүн. Таны амнаас гарсан үг бүр хэвлэлийн цааснаа үлддэг. Гэтэл өчигдрийн наадмын үеэр 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсноо мэдэгдсэн. Энэ үнэн гэж үү. Эсвэл зүгээр л хоосон яриа юу?

 

-Хоосон зүйл ярьж, хий мөрөөддөг хүмүүс гуйлгачид байдаг. Тэд амьдралдаа зориг гаргаж, тууштай алхам хийгээгүй учир өнөөдөр муу усны нүхэнд амьдарч байгаа хэрэг. Би амласандаа хүрдэг. Хүрэхийг хичээдэг. Надад боломж байна.

 

-Тэгэхээр үнэн гэсэн үг үү?

 

-Үнэн. Би Ерөнхийлөгч болохыг хүсч байна. Зорилгоо биелүүлэхийн тулд хөдөлмөрлөх болно.

 

-Аль намаас нэр дэвших төлөвлөгөөтэй байна?

 

-Нууц.

 

-Ирэх 2020 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг ялаасай гэж хүсч байна?

 

-Дональд Трамп. Тэр бол шударга эр. Түүний амнаас зөвхөн үнэн үг гардаг. Үнэн үг хатуу байдаг жамтай.

 

-Та сонгуульд ялалт байгуулвал АНУ-ын хоёр дахь өнгөт арьст Ерөнхийлөгч болно?

 

-Обама Кени гаралтай. Би Америк гаралтай.

 

-Та ялалт байгуулах боломжтой юу?

 

-Манай гэр бүл үнэхээр алдартай. Миний эхнэр Ким Кардашиан өнөөгийн тэргүүн хатагтай Мишель Обамагаас илүү алдартай. Биднийг үзэн яддаг хүмүүс бий. Гэхдээ хүндэлдэг, хайрладаг хүмүүс үзэн ядагчдаас илүү гэдэгт итгэлтэй байна.

 

-Таны яриаг сонсохоор их л амархан сонсогдох юм?

 

-Мэдээж хэрэг би төлөвших болно.

 

-Обамагаас алдартай Ерөнхийлөгч болж чадах уу?

 

-Тийм. Болж чадна. Үнэнийг хэлэхэд Обама энэ цаг үеийн хамгийн муу Ерөнхийлөгч.

 

-Та эцэг болсноосоо хойш их өөрчлөгдсөн. Илүү буйр суурьтай. Хүүхэд таны амьдралыг хэрхэн өөрчлөв?

 

-Норт Уэст миний амьдралыг бүхэлд нь өөрчилж, миний амьдралыг жинхэнэ утгаар нь гэрэлтүүлсэн. Би өмнө нь хүүхдийг үзэн яддаг байлаа. Гэтэл одоо эсрэгээрээ тэднийг хайрлах болсон.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
cochin:
buduuleg har
2018-10-18
Alia xar carmagchin...
2018-10-12