АНУ-д тагнуул хийсэн Хятад эрийг баривчилжээ
2018-10-12

БНХАУ-ын Батлан хамгаалах яамны нэгэн ажилтныг АНУ-д тагнуул хийсэн буруутган, тус улсын хуулийнхан баривчилсан талаар "www.washingtonpost.com" сайт мэдээллээ. 

 

 

Хятад эрийг эдийн засгийн тагнуул хийсэн буруутгасан ба "нотлох баримт цуглуулж буй" талаар АНУ-ын Хууль зүйн яамнаас уламжлав. 

 

"БНХАУ-ын Жиансу мужийг хариуцсан дэд захирал Шу Янжунийг тагнуул хийсэн хэмээн гүтгэж баривчилсан" гэж "Синьхуа" агентлаг мэдээлжээ. 

 

Шу Янжунийг АНУ-ын агаарын тээврийн “General Electric”-ийн охин компани болох “GE Aviation”-ийн мэдээллийн аюулгүй байдал заналхийлсэн гэв. 

 

“GE Aviation” компани дотоодын зах зээлд хүчээ авч, өргөжиж буй бөгөөд цэргийн, худалдааны онгоцны хөдөлгүүрийг үйлдвэрлэхээс гадна тийрэлтэт хөдөлгүүр үйлдвэрлэлээрээ салбартаа НЭГТ бичигдэж байна. 

 

АНУ-ын эрх баригчид хятад тагнуулчийн асуудлаар "Тэд хууль бусаар мэдээлэл цуглуулах, ашиг орлого болон компанийн дотоод байдалд заналхийллээ. Хятад энэ мэтээр хууль бус үйлдэл удаа дараа гаргаж буй" гэж мэдэгджээ. 

 

Баригдаад буй Шу Янжун өнгөрсөн 2013 оноос АНУ-д байнга ирж, “GE Aviation” компанийн мэдээллийг цуглуулж, улмаар БНХАУ-ын нисэхийн салбарынханд дамжуулдаг байжээ. Тэрбээр Хятадын нисэхийн салбарынхантай нягт холбоотой ажилладаг, АНУ дахь ойрын эх сурвалж гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин