Хатан хааны ач охин, гүнж Южин маргааш гэрлэнэ
2018-10-12

Их Британийн хатан хаан II Элизабетийн хүү, хунтайж Эндрьюгийн бага охин Южин энэ оны нэгдүгээр сард сүй тавьсан билээ.

 

 

 

Өдгөө 27 настай гүнжтэн өөрөөсөө дөрвөн насаар ах Жаск Брусбанк гэх залуутай гэрлэхээр болсон байна.

 

Хос маргааш хуримаа хийж, албан ёсоор ГЭР БҮЛ болох гэж байна. Хуримын ёслол маргааш 12.00 цагт болох ба үндэсний телевиз шууд дамжуулах гэнэ. 

 

 

Тэд 2010 оны хоёрдугаар сард хунтайж Эндрьюгийн 50 насны төрсөн өдөрт зориулсан арга хэмжээний үеэр анх уулзаж байжээ. Харин уг уулзалтаас гурван сарын дараа Лондон хотын нэгэн шөнийн клубээр үйлчлүүлж байхдаа хэвлэлийнхэнд баригдсан юм.

 

2011 оны гуравдугаар сар буюу гүнжийн 21 насны төрсөн өдрөөр хос үерхдэг тухайгаа олон нийтэд мэдэгджээ. 2016 оны наймдугаар сард хосыг сүй тавьсан хэмээн мэдээлсэн ч уг мэдээллийг гүнж батлаагүй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин