Хөгжлийн бодлого төлөвлөлт хоорондоо уялдаагүй байна
2018-10-12

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийн талаарх Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар З.Нарантуяа гишүүний асуулгад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариуллаа. Үүний дараагаар гишүүд асуулт тавьж хариулт авч байна.

 

Гишүүн Б.Бат-Эрдэнэ  “Бүх зүйл сайхан болж байгаа юм шиг мэдээлэл та хийж байна. Гэтэл бодит байдал дээр бензин шатахууны үнэ нэмэгдэж, иргэдийн амьжиргаа хүндэрч байгаа” гэсэн асуултад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засгийн хямралыг даван туулж, ард иргэдийнхээ амьдралд тодорхой ахиц амжилт гаргалаа. Ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр малчдын хадгаламж өссөн нь статистик тоо баримтаар харагдаж байна. Дэлхий даяар нефтийн үнэ өсч байгаа” гэлээ. Гишүүн Ж.Мөнхбат “Тавантолгойн IPO гаргана гээд байдаг. Замаа шийдээгүй байж яаж IPO гаргах вэ. Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр хэдэн хувьтай явна вэ? Сангийн яам 2019 оны төсөвт хошин шогийн зүйл оруулж ирж байна” хэмээн шүүмжлэлтэй хандаж байлаа. Түүнчлэн гишүүн С.Бямбацогт "Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт хоорондоо уялдаагүй байна. Тогтвортой хөгжлийн уялдаа холбоо хэрэгтэй" гэдгийг онцолсон юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин