Нийслэлийн Онцгой байдлын газар музейтэй боллоо
2018-10-13


Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон төв байрныхаа дотор хэсгийн нэг танхимыг тохижуулан байгууллагынхаа түүх, онцлогийг харуулсан музейтэй боллоо.

 


Албаны музейд нийслэлийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, үе үеийн шилдэг алба хаагчид, тамирчдын гаргасан амжилт, бүтээлийн товчоон, бүтээлийн дээжис, цуглуулга, тамга тэмдэгний дардас, аврагчдын хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, гэрэл зургийн цомог, алба хаагчдын бэлэг, дурсгалын зүйл зэрэг үзмэрүүд дэлгэгдээд байна.

 


Нийслэлийн Онцгой байдлын газрын үүсэл, хөгжил, түүхийн арвин баялаг эд өлгө, баримт материалыг цуглуулах, хадгалан хамгаалж хойч залуу үедээ өвлүүлэх, олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор Албаны музейг байгуулаад байна. Музейн нээлтэнд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон нийслэлийн Онцгой байдлын газрыг удирдаж байсан үе үеийн удирдлагууд оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин