Энэ долоо хоногт болох ТАВАН чухал ҮЙЛ ЯВДАЛ
2018-10-15

Эхний долоо хоногт дэлхий дахинд болох чухал ТАВАН үйл явдлын талаарх мэдээллийг Британийн “ВВС” агентлаг нийтэлжээ.

 

Британийн ТОМ МӨРӨӨДӨЛ

 

 

Юу болох вэ?

 

Европын холбооноос удирдагчид өнөөдөр Люксембург чуулж, уг асуудлаар хэлэлцэх юм.  Британийн Ерөнхий сайд Тереза Мэй олон сарын өмнөөс яригдсан Европын холбоог орхих буюус “БРЕКСИТ”-ийн хэлэлцүүлгийн талаар албаныхантай ярилцаж, санал ба шүүмжлэлийг нь сонсохоор болжээ.

 

Яагаад чухал вэ?

 

Ерөнхий сайд Британийг Европын холбооноос тусгаарлах чин хүсэлтэй байна. Тэрбээр уг хүсэлтийг нь Европын холбоо дэмжихийг хүсч буй юм. Уг дэмжлэг ихээхэн өөрчлөлт авчирна хэмээн британичууд хүсч байна.

 

Хоёр тал удаан хугацааны маргаанаа дуусгаж, хэлэлцээрийн ард суухаар тохиролцжээ.

 

Аль ном ШИЛДЭГ болох вэ

 

 

Юу болох вэ?

 

Энэ сарын эхээр бид олон улсад амжилт, бүтээлээрээ тэргүүлсэн эрхмүүдэд Нобелийн шагнал гардуулсан билээ. Тэгвэл маргааш дэлхийн шилдэг номонд Нобелийн шагнал гардуулах юм.

 

Яагаад чухал вэ?

 

Англиар бичигдсэн уран зохиолуудын олон мянган номноос зөвхөн нэг нь “Man Booker Prize”-ийн эзэн болно.  Уг нэр хүндтэй шагналын эзэн 66, 000 ам.доллар авах юм.  2017 онд шагналын эзнээр зохиолч Жорж Саундерсын  “Lincoln in the Bardo” ном хүртсэн юм. Тус ном шагналын эзэн болсны дараахан борлуулалт нь 1,227 хувиар өсчээ.

 

Шилдгийн төлөө Дэйзи Жонсон гэх 28 настай зохиолч өрсөлдөж байна.

 

Афганистанчуудын ТҮҮХЭН СОНГУУЛЬ

 

 

Юу болох вэ?

 

Олон сая афганчууд ирэх бямба гаригт парламентны сонгуульд саналаа өгөх билээ.

 

Яагаад чухал вэ?

 

Уг сонгууль тус улсын ирээдүйг гэрэлтүүлэх үү эсэхийг тодруулах үйл явц юм. Афганистаны парламент таван жилийн хугацаатай ба өнгөрөгч 2015 онд сонгууль болох байсан юм. Ерөнхийлөгч Ашраф Гани маргаанаа дуусгавар болох хүртэл сонгуулийг хойшлуулсан билээ.

 

КАННАБИС ургамлыг худалдан авч болно

 

 

Юу болов?

 

Канадын парламент каннабис хэмээн олсны төрлийн мансууруулах ургамлыг худалдан авахыг дэмжжээ. Сенатад 52:29 саналаа өгчээ. Канадчууд уг өвсийг ирэх лхвага гаригаас хууль ёсны дагуу худалдан авна.

 

Яагаад чухал вэ?

 

Энэ нь өргөн тархсан мансууруулах бодисыг эрүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн. Уругвай 2013 онд уг өвсийг худалдан авахыг зөвшөөрсөн билээ.  Каннабис эм албан ёсны зөвшөөрөлтэй үйлдвэрлэгчид болон онлайнаар худалдан авах боломжтой гэнэ.

 

Эр зоригийн тэмцээн эхэллээ

 

 

Юу болох вэ?

 

Австралийн нийслэл Сидней хотноо дайн, тулаан болон үүргээ гүйцэтгэж байхдаа хөгжийн бэрхшээлтэй болсон цэргийн албан хаагчдын “The Invictus Games, a Paralympic” тэмцээн эхэллээ.

 

Яагаад чухал вэ?

 

Нэг долоо хоногийн турш үргэлжлэх уг тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн цэргийн албан хаагчид 11 төрлийн спортоор өрсөлддөг. 2014 онд уг тэмцээнийг Их Британи, Канад улсад зохион байгуулсан юм. Тухайн үед цэргүүдэд сэтгэлийн дэм  хайрлахаар Британийн ханхүү Харри оролцож, хөгжөөн дэмжиж байв.  Нээлт ба хаалтын ёслолд дэлхийн томоохон одууд оролцдог. Өнгөрсөн онд дуучин Келли Кларксон, Брайн Адамс, Брюс Спрингстин нар оролцжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин