Арван аймгийн эмнэлэгт зүрхний эхо аппарат хүлээлгэн өглөө

Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” МОН/006 төслийн санхүүжилтээр 10 аймагт хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай, өнгөт доплер зүрхний эхо аппаратыг хүлээлгэн өглөө.

Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газар нь Монгол улсын Зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд сүүлийн 17 жилийн туршид тасралтгүй дэмжлэг үзүүлэн 3 шатны 15 жилийн хугацаатай төслийг амжилттай хэрэгжүүлжээ.
2017 оноос эхлэн тус улсын дэмжлэгтэйгээр МОН/006 буюу “Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” төсөл хэрэгжиж байна. Энэ удаад МОН/003 төслийн хүрээнд 10 жилийн өмнө зүрхний эхо аппарат анх суурилуулсан 8 аймгийн аппаратыг сольж сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай шинэ аппаратуудаар дахин хангаж байгаагаас гадна зүрхний эхо аппаратгүй байсан 2 аймгийг шинээр хангаж байна. Аймаг орон нутагт хүлээлгэн өгч буй аппаратууд нь Philips, Sаmsung маркийн хамгийн сүүлийн үеийн, өндөр түвшиний оношилгоог явуулах боломжтой аппаратууд юм.
Аппаратуудыг Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Төв, Өвөрхангай, Ховд, Орхон, Хөвсгөл гэсэн 10 аймгийн эмнэлгүүдэд хүлээлгэн өгөв.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ