Харри, Меганы АНХНЫ АЙЛЧЛАЛ эхэллээ
2018-10-15

Сассэксийн гүн Харри болон гүнгийн авхай Меган нар хуримаа хийснээс хойш анхны айлчлалаа хийхээр хөлгийн жолоо татсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Австрали, Фижи, Тонга, Шинэ Зеланд улсад айлчлах юм. Хосын эхний зогсоол Австралийн Сидней хот ба тэд хэдийнэ зорьсон газраа хүрэлцэн иржээ. 

 

Уг айлчлал 16 өдөр үргэлжлэх юм.

 

 

Энэ долоо хоногт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд олимпийн дараа бичигддэг гэгддэг "Invictus Games” тэмцээн Сидней хотноо зохион байгуулагдаж буй бөгөөд ханхүү уламжлал ёсоор уг тэмцээнд оролцож, оролцогчдад урам хайрлана.

 

Тэрбээр 2014 онд уг тэмцээнийг анхлан санаачилсан. Анхандаа уг тэмцээнд дайн, тулаан болон үүргээ гүйцэтгэж байхдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон цэргийн албан хаагчид оролцох боломжтой байжээ. 

 

 

Ханхүүгийн эцэг, хунтайж Чарльз, гүнж Диана нар 1983 онд Австрали, Шинэ Зеланд улсад 41 өдрийг өнгөрөөж байв. Харин Кэмбрижийн гүн Уильям, гүнгийн авхай Кейт Миддлтон дээрх улсад 18 өдөр айлчилжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
b:
maash goy aris
2018-10-29
hulgaich tsaraitai xvvxen
2018-10-15