Шатрын тэмцээнд УИХ-ын Тамгын газар тэргүүн байр эзэллээ
2018-10-15

Монгол Улсад нотариатын байгууллага үүсэж хөгжсөний 93 жилийн ой, мөн дэлхийн нотариатын өдрийг тохиолдуулан Монголын нотариатчдын танхимаас нотариатын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хуулийн байгууллагуудын дунд шатрын тэмцээн зохион байгуулав. 

 

Шатрын тэмцээн өнгөрсөн Бямба гарагт /2018.10.13/ Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулагдсан юм. Тус тэмцээнд 3 эрэгтэй, 1 эмэгтэй тамирчны бүрэлдэхүүнтэй нийт 18 баг өрсөлдсөнөөс УИХ-ын Тамгын газрын баг 12 оноогоор тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, алтан медаль хүртлээ.

 

 

 

Улсын Их Хурлын Тамгын газрын баг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн референт ОУХМ Г.Алтан-Оч, ахмад ажилтан СМ Д.Ламжав, ахмад ажилтан СМ Г.Чулуун нарын бүрэлдэхүүнтэй амжилттай оролцлоо.

 

 

Тэмцээн швейцарь системээр 7 тойрог, талдаа 15 минутын цагийн хяналттай явагдаж, Өмгөөлөгчдийн холбоо, Дарханы хуульчдын баг тус тус 10 оноогоор хоёр, гуравдугаар байр эзлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Аргагүй ш дээ. Лүндээжанцангаас эхлээд төрийн ордонд суух цагаа шатар тоглож өнгөрөөдөг юм чинь.
2018-10-15
Тэр цаана нь нөгөө иргэн лхамжав гэх ман-ын бууны нохой сууж байна
2018-10-15
САРАНЧИМЭГ:
ЭНЭ САРЛАГ ШИГ ХҮҮХЭН БАЙНГА ШАТАР НҮҮГЭЭД СУУЖ БАЙХ ЮМ ЭНЭ ЕР НЬ БАЛАЙ БАЙХАА ДҮҮ ШИГЭЭ
2018-10-15
ичиг ичиг:
энэ тамгын газар ажил хийдэггүй тэмцээн уралдаан хүн дайлах цайлах хүлээн авах ахмадуудад хүндэтгэл үзүүлэх гм ажил их хийдгийн тэрэнд нь 65 гишүүн нь их оролцноо сэтгэх бүтээх хийх юмгүй болчихсон алиа нам шүү ман
2018-10-15
zochin:
Бүгд мэргэжлийн мастерууд байна шдээ
2018-10-15
ene saranchimeg gedeg nukhur end tend shatar toglood khuuli bolowsruulakh ajlaa orkhijee
2018-10-15