Трамп 2020 оны сонгуульд дахин ялалт байгуулах магадлалтай
2018-10-15

Америкийн "CNN" агентлаг ирэх 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор иргэдээс санал асуулга авчээ. 

 

 

Уг санал асуулгыг тус агентлагийнхан энэ сарын 4-7 хооронд утас болон шууд эфирээр авчээ. Нийт 1009 иргэн холбогдож, саналаа өгсөн талаар тус агентлаг өнөөдөр мэдэгдлээ. 

 

Тэгвэл санал асуулгад оролцсон нийт иргэдийн 46 хувь нь өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трампт саналаа өгчээ.

 

Харин үлдсэн 47 хувь нь "Трамп улс төрөөс зайгаа барьж, бизнесээ хийх хэрэгтэй. Тэр Ерөнхийлөгч болох эрхгүй нэгэн" гэсэн байна. 

 

"Трамп 2020 онд дахин сонгогдох өндөр магадлалтай байна. Түүний явуулж буй улс төрийн бодлогыг иргэд дэмжиж байна" хэмээн "CNN" агентлаг твиттертээ жиргэжээ. 

 

"CNN" агентлаг таван сарын өмнө дээрхтэй ижил санал асуулга иргэдээс авч байсан ба нийт сонгогчдын 60 хувь нь "Трампыг сонгохгүй" гэсэн бол үлдсэн 40 хувь нь "Трампт боломж олгох хэрэгтэй" гэсэн байна.

 

Мөн сөрөг хүчин Бүгд Найрамдах намын нийт гишүүдийн 74 хувь нь 2020 оны сонгуульд "Трампт дахин итгэл хүлээлгэж, намаа төлөөлөх боломжийг олгох хэрэгтэй" гэжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин