Ачааны машин осолдож, 22 хүн амиа алджээ
2018-10-15

Туркийн Измир мужид цагаачдыг тээвэрлэж явсан ачааны машин осолдсон талаар "CNN" агентлаг мэдээллээ. 

 

 

Уг ослын улмаас 22 хүн амиа алдаж, 13 хүн бэртсэн талаар албаныхан уламжлав. Амиа алдагсдын дунд хүүхдүүд бий гэнэ. 

 

Осолдсон ачааны машин Айдын мужаас Измир хот руу явж байсан ба сүүлчийн зогсоол нь Грекийн Самоа арал байжээ. 

 

Жолооч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь сайжирсаны дараа мэдүүлэг авахаар болсон гэнэ. Ослын шалтгаан тодорхойгүй байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин