IPHONE утасныхаа чихэвчний оролтыг хэрхэн цэвэрлэх вэ

“Apple” компанийн нэрийн хуудас болох IPHONE утасны чихэвчний оролтыг хялбараар цэвэрлэх аргыг www.wikihow.com сайт мэдээллээ.
Алхам №1
Та багагүй мөнгө төлж худалдан авсан IPHONE утсаараа дуу сонсох үед гацах, шуугиан сонсогдоод байвал таны утасны чихэвчний оролт бохирдсон байна гэсэн үг. Тиймээс та тус брэндийн утасны оролтыг цэвэрлэх тусгай шингэн худалдан авах хэрэгтэй. Маш хялбархан аргаар та оролтоо цэвэрлэх боломжтой.
Алхам №2
Мөн та чих ухдаг хөвөнгөөр утасныхаа оролтыг цэвэрлэх боломжтой.
Алхам №3
Хөвөнгөө сайн үрж, нарийнхан болгох хэрэгтэй.
Алхам №4
Дараа нь тусгайлан бэлдсэн хөвөнгөө утасныхаа чихэвчний оролт руу хийгээд эргүүлэх хэрэгтэй.
Алхам №5
Хэрвээ чихний хөвөн байхгүй бол нарийнхэн богинохон төмөр байхад хангалттай.
Алхам №6
Төмөр утасныхаа үзүүрт даавуу эсвэл наалдамхай зүйл наагаарай.
Алхам №7
Мөн дээрх үйлдлээ давтан, тусгайлан бэлдсэн төмрөө утасныхаа чихэвчний оролт руу хийгээд, сайтар эргүүлээрэй. Энэ мэтээр та утасныхаа оролтыг хялбараар цэвэрлэх боломжтой.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ