"Microsoft"-ийн үүсгэн байгуулагчдын нэг Пол Аллен таалал төгслөө
2018-10-16

Технологийн тэргүүлэгч "Microsoft" компанийн үүсгэн байгуулагчдын нэг Пол Аллен өчигдөр  65 насандаа таалал төгссөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Уг мэдээллийг компани нь баталж, гэр бүл, найз нөхөд нь гүнээ эмгэнэл илэрхийлжээ. 

 

Аллен өнгөрсөн 1982 онд хорт хавдартай гэдэг нь оношлогдсон ба өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа эмчилгээ хийлгэж байв.

 

Тэрээр 2009 онд "Би их удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Энэ чинь 20096 он шүү дээ. Одоо анагаахын салбар өөрчлөгдөж, илүү дэвшилтэд технологийг ашиглаж буй. Тиймээс эмч нар миний эмчилгээнд ихээхэн найдвар тавьж байгаа" гэж мэдэгджээ. 

 

 

Гэхдээ саяхан Аллен энэ сарын 1-нд дахин эмчилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон тухайгаа өөрийн нийгмийн сүлжээндээ бичиж байсан юм.

 

Аллен,  Билл Гэйтс нар бага сургуулийн найзууд билээ. 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин