Кейни Уэст, Угандагийн Ерөнхийлөгчид пүүз бэлэглэжээ
2018-10-16

Реппер Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нар өчигдөр Уганда улсад зочилсон талаар “www.huffingtonpost.com” сайт мэдээллээ.

 

 

Хос зүгээр ч нэг тус улсад очоод буцахгүйгээр Угандагийн Ерөнхийлөгч Йовери  Мусевенитэй уулзаж, ордонд зочилжээ. Саяхан Цагаан ордонд зочлон, Ерөнхийлөгч Трамптай уулзаад амжсан реппер эр шинэ цомгийнхоо ажлаар Уганда улсад ирсэн гэнэ.

 

 

Кейни Угандагийн тэргүүнд “Yeeezy” брэндийн цагаан өнгийн пүүз бэлэглэсэн байна. Уг бэлгийг Ерөнхийлөгч хүлээн авч “Чи энэ пүүзний санааг гаргасан уу. Үнэхээр гайхалтай байна” хэмээжээ. Уг пүүз дээр Ким “Би итгэж байна” хэмээсэн бол Кейни “Бурхны адислал” гэж бичсэн аж.

 

 

Ерөнхийлөгч “Кейни, Ким нар Угандад тавтай морил” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин