Туушин зочид буудлын өмнөх газрыг албадан чөлөөллөө
2018-10-16

 

Нийслэлийн Газрын албанаас Туушин зочид буудалд албан шаардлага хүргүүлсэн. Эзэмших эрхийн газраас дур мэдэн хэмжээ хэтрүүлж, нийтийн эзэмшлийг зам талбайг хааж барьсан шат, машины орц гарцаа нурааж, газар чөлөөлөхийг шаардсан юм. Харин Туушин зочид буудал заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй учраас өнөөдөр шатыг албадан буулгаж байна.

 

 

Хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн газарт явган хүний замыг хааж, зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа тул "Туушин зочид буудал" ХХК-ийн өмнөх газрыг хотын даргын шийдвэрээр албадан чөлөөлж байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Зөв.Ер нь удирдах дээд газрын шмйдвэрийг биелүүлэхгүы байвал нялуурах хэрэггүй,асуудлыг иншэж шийдэж байх ёстой.
2018-10-16
Sain bna. Metro mall geed delguur bas arai bolohgui shuu ter gazriig chuluulj ugnu uu
2018-10-16
zochin:
Zuv zuv unendee xamgiin zuv ym ene ajil bna.malchid xiij Bui ajlaa medexgui xunii gazar ruu dairval ingex n zuv.xotin mert ene udaa zuv shiidver gargasand bayarlalaa.
2018-10-16
Zuv zuv mash sain bna
2018-10-16
zochin:
yavgan khunii zamiig khaaj baridag ni buruu buruu
2018-10-16
зочин:
Онцгой байдлын газрынхыг бас чөлөөлөх хэрэгтэй шүү
2018-10-16