Монголчууд угсарсан уу, үйлдвэрлэсэн үү
2018-10-16

Энэ асуултад хариулт хайж “Монгол машин байгууламж” ХХК-ийг зорилоо. Үйлдвэрийн дарга гэх хижээл насны эрэгтэй “Дүү эхлээд үйлдвэртэй танилцчих. Дараа нь ярина” хэмээгээд дотогш дагуулж орлоо. Түүний эл үгнээс хийснийг нь үгүйсгэсэн олны шүүмжлэлээс баахан төвөгшөөсөн нь илхэн байв.

 

Үйлдвэрт ороход Монгол залуус яах аргагүй л автобус “бүтээж” сууна. БСШУСЯ-ны захиалсан хүүхдийн автобусны дотор дулаалгыг хийж, “Эрдэнэт” үйлдвэрийн захиалгаар ажилчдын автобусыг "урлаад" бэлэн болгоод тавьчихаж.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явахад бэлэн болсон тухай өмнө нь мэдээлсэн.  Энэхүү автобусыг бүтээсэн “Монгол машин байгууламж” ХХК энэ оны зургадугаар сараас үйл ажиллагаа эхэлж, үйлдвэрийн байраа барьж, тоног төхөөрөмжөө суурилуулах ажил хийгдсээр өнгөрөгч наймдугаар сараас үйлдвэрлэлээ эхэлжээ. Олны шүүмжлэл, сайшаалын “бай” болоод буй "Мон 30" гэх хоёр цахилгаан автобусыг монгол инженерүүд ажлын 32 хоногийн хугацаанд бүтээжээ.

 

Энэ автобусны “ид шид” нь гэвэл утаа огт ялгаруулахгүй, 2-3 цаг цахилгаанд залгаж цэнэглээд л шатахуун огт хэрэглэхгүйгээр 200 км газар давхина. Өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 900 гаруй том оврын автобус явж байгаа. Нэг дизель автобусанд жилд 43 сая төгрөгийн шатахуун зарцуулдаг бол энэхүү цахилгаан автобусанд жилд 6 сая төгрөгийн цахилгаан эрчим хүчийг зарцуулах гэнэ. Бас дизель хөдөлгүүртэй автобусны шатахууныг гадаадаас импортоор оруулж ирдэг бол энэхүү цахилгаан автобусанд дотоодын үйлдвэрийн эрчим хүч хэрэглэнэ. Мөн дизель автобуснууд жилд нэг тонн гаруй хорт утаа, хөө тортог ялгаруулдаг бол энэхүү цахилгаан автобус нь утаа ялгаруулахгүй гэдгээр онцлог, давуу талтай аж.

 

Үйлдвэртэй танилцсаны дараа “Монгол машин байгууламж” ХХК-ийн үйлдвэрийн дарга М.Гэрэлчулуунтай цөөн хором ярилцлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Танай үйлдвэрт “Мон 30” автобусыг монголчууд үйлдвэрлэсэн нь үнэн үү? гэдэг асуултад л хариулт авахыг зорьж ирлээ?

 

-Монголд төмөрлөгийн үйлдвэр хөгжөөгүй учраас дотооддоо квадрат төмөр л хийж чадахгүй байна шүү дээ. Электороникын үйлдвэрлэл ч хөгжөөгүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэр зөвхөн арматур төмөр л хийж байна. Үйлдвэрлэл нь байвал бид монголоос аваад хийнэ. Тиймээс араам хийх төмрүүдийг бид гаднаас авсан. Зөвхөн төмрийг нь авчраад бид өөрсдийн гаргасан зураг төслийн дагуу хийж, гүйцэтгэдэг. Манай инженерүүд өөрсдөө зураг төслөө гаргадаг. Дараа нь хэвлэгч машинаар төмрүүдийг хэвэнд оруулж, дээвэр, хана, тааз зэргийг хийдэг. Хулдаасладаг, доторлодог, Монголын эрс тэс уур амьдралд зохицуулж вакум цонх хийнэ. Монголчууд автобусаа угсраад сурчих нь гэдэг их том давуу тал. Үүнийг дагаад технологийн өндөр мэдлэгтэй ажилчид бэлтгэгдэж байна. Хэзээ л байхдаа монголчууд кузов угсарч байлаа. Гэтэл өнөөдөр угсарч байна. Монголд төмрийн үйлдвэрлэл хөгжөөгүй байгаа учраас төмрүүдийг гаднаас авч байна. Тэгсэн ч өөрсдийн ур ухаанаар зураг төслөө гаргаж хана, дээвэр, шал бүгдийг монголчууд өөрсдөө бүтээж байна.

 

-Цахилгаан автобус гэхээр тройлебуснаас ялгаагүй гэж ойлгох хүн ч байна. Огт шатахуун хэрэглэхгүй гэж ойлгож болох уу?

 

-Огт шатахуун хэрэглэхгүй. Аккумялторыг нь 360 вольтын хүчдэлд холбож цэнэглээд 200 км явна. Дизель автобусанд түлшний банк байдаг бол энэхүү автобусанд зөвхөн хүчдэлд холбох төхөөрөмжийг суурилуулсан тул огт шатахуун хэрэглэхгүй. Автобусны мотор байрладаг хэсэгт цахилгаан үүсгүүр болох гранатарыг байрлуулсан. Тройлебус эрчим хүчээр цэнэглэгдэж явдаг бол энэ автобус баттерейгаар цэнэглэгддэг гэдгээр ялгаатай. Энэ бол цахилгаан тээврийн дөрөв дэх үе.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Олон нийтийн харьцуулаад байгаа Солонгос, Япон улсын автобуснаас юугаараа онцлог вэ? Загварыг нь дуурайсан гэх юм?

 

-Монгол автобус гэхээрээ л дэлхийн нийтийн жишгээс тэс өөр дизайнтай байна гэж юу байхав. Бид дэлхий нийтийн жишигт тохируулаад л зураг төслөө гаргаж байна. Хятад, Солонгос зэрэг орны автобуснууд дулаан орных тул дулаалгын систем нь монголын эрс тэс уур амьсгалд зохицохооргүй байдаг. Тухайлбал дулаалгыг нь хөөс шахаад хийчихсэн байдаг бол бид дотоодын “Монбазаалт” ХХК-ийн чулуун хөвөнгөөр доторлож байна. Ингэснээр илүү дулаан болно. Мөн дулаалгын системийг нэмж тавьж өгч байгаа. Өвөл цонх цантах асуудал тулгардаг тул вакум цонх суурилуулдаг. Дотор дизайныг метроны загвараар хийсэн.

 

-Гадаад орнуудын загварыг дуурайлгаад, бэлэн бүтээгдэхүүнйг авчраад угсарчихсан. Үүнийг хэн ч чадна гэх хандлага байна. Тэгвэл Монгол инженерийн ур ухаан, хүч хөдөлмөр, сэтгэл зүрх хэрхэн шингэсэн болохыг тайлбарлахгүй юу?

 

-Аль ч шатандаа үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сонирхолгүй хүмүүс их байгаад байна. Нэгнийгээ юм хийхэд урам өгөхийн оронд үргэлж унтрааж байх юм. Эрч хүчтэй ажиллаж байгаа залуусын урмыг нь хугалахаар, ууцыг нь хугла гэдэг дээ. Манайд технологийн нууц гэж байхгүй. Ирээд үзээд, үйлдвэртэй танилцаад монгол залуус хэрхэн ажиллаж, хэрхэн бүтээж чадаж байгааг харах хэрэгтэй. Бид нээлттэй. Манайх Япон, Солонгос, Хятад руу инженер техникийн багаа сургалтад явуулдаг. Хамтарч ажилладаг компаниуд бий. Өнөөдөр дотооддоо автобус угсарч, бүтээснээр мэргэшсэн инженер техникийн ажилчидтай болж байна. Будаг замаск хийж сурч байна, шил нааж сурч байна. Өндөр технологиор гагнуур хийж сурч байна. Харин одоо Монголд жижиг дунд үйлдвэрлэл хөгжих хэрэгтэй байна. Тэгвэл бид заавал гадаадаас төмөр авах хэрэгцээ алга. Монголчууд бие биндээ урам өгөөд эх орон ч худалдан авалт хийгээд эхэлбэл үйлдвэрлэл хөгжихөд бэлэн байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Монгол машин байгууламж” ХХК одоогоор 40 гаруй ажилтантайгаар үйлдвэрийн зөвхөн 10 хувийг л ашиглаж байгаа аж. Хэрэв үйлдвэрийг 100 хувь хүчин чадлаар ажиллуулах юм бол 400 гаруй хүнийг ажлын байраар хангах боломжтой бөгөөд, Нийслэл хотыг 3-4 жилийн дотор цахилгаан автобусаар бүрэн хангах хүчин чадалтай гэдгийг үйлдвэрийн дарга хэлж байлаа.

 

Эндий хамт олон хийж, бүтээж чадаж байна гэсэн баяр хөөрийг нь дуурайсан, хуулбарласан зэргээр “унтраачихсанд” баахан урамгүй суугаа бололтой юм. М.Гэрэлчулуун дарга “Ерөнхий сайд үйлдвэрлэлийг маань хараад өндөр сэтгэгдэлтэй явсан. Урмын сайхан үг хэлсэн. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ гэсэн. Гэтэл хэсэг бүлэг гадны импортыг шүтсэн нөхдүүд монгол инженерүүдийн урмыг хугалж байна. Монголчууд яагаад үйлдвэрлэж, бүтээж болохгүй гэж. Дандаа яагаад хэрэглэгч улс байх ёстой гэж” хэмээсэн юм.

 

Төмрийг нь БНХАУ-аас оруулж ирээд нэгд нэгэнгүй зүлгэж, залгаж, гагнаж, наасан гэхээр яах ч аргагүй монгол инженерийн хүч хөдөлмөр шингэжээ. Төмрийг нь дотооддоо үйлдвэрлэдэг байсан бол улсаасаа л авч, улсдаа бүтээгээд нүүр бардам “Бид үйлдвэрлэсэн” гээд зогсож байх байсныг тэр хэлсэн. Нээрэн тийм ч биз.

 

Бас зургийг нь өөрсдөө гаргаж, нарийн төмрийг нийтийн тээврийн автобус болгож чадсан гэхээр үйлдвэрлэл мөн гэмээр. Гэвч дугуй, толь, сандал, шил гээд бүгдийг гаднаас оруулж ирээд эвлүүлж, зүүсэн гэхээр үйлдвэрлэсэн биш угсарсан гэж ойлгож болохоор...Гэхдээ л угсарсан ч бай, үйлдвэрлэсэн ч Монголчууд хөдөлмөрлөж, сэтгэж, зүтгэж бүтээж чаджээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бат:
Урагшаа, битгий бууж ог. Амжилт хусье.
2018-10-31
Монгол:
Дунд шатны хурган түшмэл бѳѳсүүдэд учир их бий. Шахаа цавчаанаас нь долоочих гээл. Дээшээ долдой доошоо ярвайлдсан п...нууд.
2018-10-17
Ганбаа:
Жингийн цуваа явж л байхад жингэр ноход хуцаж л байг. Гурил, давс, тосоо гаднаас худалдаж аваад боов хийхээр үйлдвэрлэсэн болдогтой адил технологи шийдэл нь өөрөө үйлдвэрлэл гэдгийг ойлгодоггүй малнуудтай юу ч ярих хэрэггүй
2018-10-16
d:
tumruu hevledeg gj hudlaa yariad yah ve. mash tom pressiin machinaar hevledeg yum shude. tiim pressiin machin heden saya dollariin unetei. mongold bhgui. detaluudiin hyatadaas oruulj ireed mongoliin orchind tohiruulaad ugsarch bgaa shude. ter ni zuv. ghdee tiim hamaagui undur unetei bgaad ni gol uchir ni bgaa ym
2018-10-16
Мерседэс Бенз:
Дэлхийн алдартай машины үйлдвэрүүд ч хятадад бүхнийг захиалаад угсардаг болсон.Сүүлдээ угсарахаа ч байгаад технологоо л эзэмших болоод байна. Манайхан угсарч байна гэдэг бол сайн байна шүү! Хэдэн сая хүнтэй олон орнууд үүнийг хийх ухаан нь хүрэхгүй байна
2018-10-16
Дорж:
Дэлхий даяараа л машин угсарч байна. Хэдэн хувь нь дотооддоо хийв гэдэг хувь процентийн л асуудал бий
2018-10-16
иргэн:
ҮХЭР МОНГОЛЧУУД ЮУ Ч ХИЙЖ БҮТЭЭЖ ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДДАГҮЙ , БИД ЭНЭ ДЭЛХИЙН ГУТАМШИГ , ХАРИН ТА НАР МУНДАГ БАЙНА АМЖИЛТ ХҮСЬЕ
2018-10-16
зочин:
Баяр хүргэе
2018-10-16
Монголд Yйлдвэрлэсэн юм:
Mongold “ugsarsan” Made in Mongolia xunsnii, baraanii zunduu l buteegdexuun bgaa shdee, xeseg noxdiin biznes xaagdax ged ami temtseed bna Deerees ni ajilgui, ataarxuu socialiin dontonguud xel amaa biluudexiin TEMEEN JIN YAVDGAARAA YAVNA jinger noxod xutsaj l baig
2018-10-16
Монгол:
Аль ч улс машин техникийг эхлээд угсарч сурдаг, тэгсээр бага багаар үйлдвэрлэсээр бүгдийг өөрснөө үйлдвэрлэж эхэлдэг жамтай. Тэр ёсоор л явж байна. Эхлэлийг ийнхүү тавьж байгаа инженер, техникийн ажилтнууддаа баяр хүргэе! Сэтгэл зориг байвал ялалт энүүхэнд дээ...
2018-10-16
irgen:
Ankhnaasaa ugsarsan gedgee unenee heleh heregtei baisan yum. Mongolchuud tumur uildverledegui gedgiig buh hun medne shdee
2018-10-16
ZOCNIN:
tsahilgaan awtobus hiij bnaa gedeg cnin mash ondor tuwshnii awtobus hiijbnaa gesen ug . mash saihan uramtai medee bna . MANAI MONGOL INJENERUUD CNADWARLAG YUMAA . TA NARTAA ULAM IH AJLIIN AMJILT HUSEN EROOY
2018-10-16
uuriin garaar dotoojoo chi khiichikheji chadakhguy bayji yakh geji ingeji tsamaan mongol teneg uzel gargana we ? mongolchuud mini . solongos yapony mashinyg khuulbarlaji bayji l mashin khiiji sursan ,orosuud amerik ,italiig duuriaji l mashin khiiji sursan, odoo boltol moritoigoo zuuraldaji buy bidend saykhan medee bayna ,ugsarna uu, uyldwerlene uu yalgaaguy , mongoldoo l bosgood yawuulji baygaa bol boloo. uragshaa zaluusaa, jingiin tsuwaa yawji jinger nokhoi khutsaji l bayna
2018-10-16
unshigch:
Гол нь өртөг зардал нь хэр өндөр юм бэ?
2018-10-16