Ноцтой осол гарч, хоёр хүний амь нас хохирч, найман хүн гэмтжээ
2018-10-16

 

Орон нутагт ноцтой зам тээврийн осол гарч, хоёр хүний амь нас хохирч, найман хүн гэмтжээ. 

 

Тодруулбал 2018 оны 10-р сарын 15-ны өдөр 17.47 минутанд Төв аймгийн Жаргалант сумын нутаг “Тахилтын даваа” гэх газар асфальтан замд T.Allex маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 39 настай эрэгтэй Б-н амь нас хохирч зорчигч 27-35 насны 3 хүн, 1 хүүхэд гэмтсэн байна.

 

Мөн тухайн өдрийн 20.00 цагт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдэн баг” гэх газар T.Landcruiser-100 маркийн автомашин T.Pruis-20 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 32 настай эрэгтэй Ө-н амь нас хохирч, зорчигч нарын 4 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг тухайн аймгийн Цагдаагийн газруудад тус тус шалгаж байна.

 

Он гарсаар эхний 9 сарын байдлаар Хүний амь нас хохирсон 374 осол гарсан хэлбэрээр нь авч үзвэл 174 буюу 46.5 хувь нь онхолдох, 88 буюу 23.5 хувь нь мөргөлдөх, 94 буюу 25.1 хувь нь явган зорчигч мөргөх, зорчигч хэлбэрээр тус тус гарчээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Буруу рультай машинаа хориглоочээ. Ямар малнууд төр засагт байна вэ, энэ олон хүний амь хайран биш үү
2019-06-17
Дайн болж байгаа Сири улсаас дор байгаа юм шив дээ
2018-10-16