Н.Баяртсайхан: Зээлийн хүү буурсан
2018-10-16

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

 

-Банкны зээлийн хүү буурах чиг хандлага байна уу. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү буурахгүй бараг өсөх хандлагатай байна. ББСБ-ийн хүүг бууруулах талаар СЗХ ямар арга хэмжээ авч байна.

 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

 

-Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгээ боловсруулаад Санхүүгийн тогтвортой байдлын хороогоор хэлэлцүүлж баталсан. Энэ ажил 2019 онд хэлэлцэнэ. Зээлийн хүү буурч байгаа. Одоогийн байдлаар арилжааны банкуудаас хэрэглэгчдэд олгож байгаа зээлийн хүү 18 хувьл болж сүүлийн хоёр жил 2-3 функтээр буурсан. Засгийн газрын бонд буюу өрийн бичгийг Засгийн газар гаргахаа зогсоосон. Үүний үр дүн олон янзаар гарч ирж байна. Засгийн газрын өр ерөнхийдөө буурч байгаа. Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ний 85 хувьтай тэнцэж байсан бол одоо 70 хувьд хүрч байгаа. ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо Засгийн газрын өрийн хэмжээг бууруулна гэсэн үүрэг авсан. Энэ зорилтын хүрээнд ажлуудаа хийж байна.

 

“СЗХ-ны хяналт зохицуулалтад 540 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн дундаж 3.4 хувьтай байна. Зээлийн хүү харьцангуй буурч байгаа. Банк бус санхүүгийн байгууллагыг үйл ажиллагааных нь чиглэлээр төрөлжүүлэх хуулийн төсөл боловсруулж байна” хэмээн СЗХ-ны ажлын хэсэг ярилаа.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-Мөнгөний бодлогын талаарх баримтлах төслийг нэлээд харлаа. Энэ онд банкны зээлийн хүүг бууруулах стратеги төсөл боловсруулна гэсэн. Ирэх онд мөн энэ л тусгагдсан байна. Энэ стратегиа хэзээ баталж, амьдралд хэрэгжүүлэх вэ? Ипотекийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна вэ?

 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

 

Зээлийн хүүг бууруулах хамгийн чухал зүйл макро эдийн засгийг тогтворжуулах явдал. Эдийн засаг сүүлийн хэдэн жил царцанги байдалтай явж ирлээ. Эдийн засгийн өсөлт зээлийн хүүг бууруулахад шууд нөлөөлж байна.  Зээлийн хүүд нөлөөлөх гол асуудал нь мөнгөний бодлогын хүү байгаа. Өнөөдрийн байдлаар мөнгөний бодлогын хүү 10 хувьтай болж буурсан явдал зээлийн хүү буурахад нөлөөлсөн хүчин зүйл юм. Бид иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч, хуулийн төсөл болосвруулж өргө барина. Ипотекийн хөтөлбөрийг бусад улс оронд төсвийн санхүүжилт гэж үзэж, Засгийн газар нь хэрэгжүүлдэг юм билээ. ОУВС, Дэлхийн банкнаас энэ хөтөлбөрөө Засгийн газарт шилжүүлж гэсэн болзол тавьж байгаа. Монголбанкнаас 4.2 их наяд төгрөгийн санхүүжилт энэ хөтөлбөрт гаргасан. Тиймээс бид Засгийн газарт шууд шилжүүлж болохгүй байна. Монголбанкнаас жилд 240 тэрбум төгрөгийн санхүүжилт энэ хөтөлбөрт гарч байгаа.

 

Ийнхүү байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Ene balai carailsan amitniig zailuulahgui yagaad bnaa MAH-nhaan!
2018-10-16
СайханбилэгИйм эргүү томчуудын гар хөл болсон ем банкны ерөнхийлөгч болох гэж сайхан хуйвалдах юм даа новшнууд
2018-10-16
Bayarsaihkaan I gej shuud hudlaa helj yarij bolohgui. Chi odoo arisaa hamgaalj chadahgui
2018-10-16
ичиг ичиг Баяртсайхан:
ЭНэ нөхөр монголчуудад мөн ч их гай тарьсан даа. Монгол улс долларын нөөц байхгүй гэж хэлээд 7 хоногийн дотор 500 төгрөгөөр шууд нэмэгдсэн аймаар юм. Би үүнээс айгаад байдаг юм.
2018-10-16
иргэн:
Банкнаас ард иргэдэд өгч байгаа зээлийн хүү буугаагүйг энэ махан толной мэдэхгүй зөвхөн улс орныл юм яриад байх юм.Төрөөс ард иргэдэд банкнаас учруулж байгааг хэрэглэгээний зээл, орон сууцны урт хугаацаат зээлийн хүүг бууруулах бодлого баримтлах ёстой байх.Толгой эргүүлсэн баахан тоо яриад байж таарахгүй
2018-10-16