Д.Эрдэнэбат: ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийг наймааны хэрэгсэл болдог
2018-10-16

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Татварын ерөнхий газрын статистик мэдээгээр Монгол Улсад 2017 оны байдлаар бүртгэлтэй 155,065 аж ахуйн нэгжээс 78,585 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэдгээрийн 86 хувь буюу 67,612 нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч, 800 гаруй мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 57 хувийг эзэлжээ.  Ажиллагсдыг тооны бүлгээр авч үзвэл нийт жижиг, дунд үйлдвэрийн 88,6 хувь нь 1-9 хүртэл, 6 хувь нь 10-19 хүртэл, 3,6 хувь нь 20-49 хүртэл, 1,8 хувь нь 199 хүртэл ажиллагсадтай байна. Борлуулалтын орлогын ангиллаар авч үзвэл 1,5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээс 50 хүртэл сая төгрөгийн борлуулалттай нь 59 хувь буюу жижиг, дунд үйлдвэрийн талаас илүү хувь нь бичил үйлдвэрлэл эрхлэгч байна.

 

Улсын хэмжээнд 2009-2017 оны хооронд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд 3 их наяд 850,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 26,454 төсөл ирүүлсний 18 хувьд буюу 7,536 төсөлд 835,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор 40,628 ажлын байр шинээр бий болж, 25,417 ажлын байр хадгалагдсан бол Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн хүрээнд барьцаа баталгаа шаардлагатай 463 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн 102,2 тэрбум төгрөгийн зээлд 42,4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав.  УИХ-ын гишүүн С.Чинзориг “ЖДҮ-ийн зээлийг банкаар дамжуулж олгомоор байна” гэсэн юм. Хууль санаачлагач Ж.Ганбаатар “-ЖДҮ-тэй холбоотой агентлаг байгуулагдана. 500 сая төгрөгөөс дээш зээлийг банкаар дамжуулна. 500 сая төгрөгөөс доош зээл авахад сангаар дамжуулна. Учир нь энэ хэмжээний зээл авагчид барьцаа хөрөнгө байдаггүй” гэлээ.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Ажлын хэсэгт миний нэр байгаа. Би хэд хэдэн санал өгсөн. Гэвч нэр л зөвхөн өөрчилсөн. Би С.Чинзориг сайдтай санал нэгддэг юм. Өрхийн бичил үйлдвэрлэл эрхлэлт, ЖДҮ хоёр бол шал өөр юм. Үүнийг бид бие махаараа мэдэрсэн. ЖДҮ гэдгээр хуулиа өөрчил гэсэн. Гэтэл бичил бизнес гэдгээрээ орж ирж байна. Үг хүлээж авахгүй бол үг хэлээд яах вэ. ЖДҮ-чдийн нийт хөрөнгийн хэмжээ, үндсэн хөрөнгийн хэмжээ байхгүй бол цүнхтэй наймаачдын бизнес болж дуусч байна гэж би хэлсэн. Үүнийг хүлээж авсангүй, та нар. ЖДҮ эрхэлж байгаа хэн боловч үндсэн хөрөнгөгүй, үндсэн тоног төхөөрөмжгүйгээр үйл ажиллагаа явуулдаггүй. Үндсэн хөрөнгөгүй, үндсэн тоног төхөөрөмжгүй улсуудын цаасан дээр тодорхойлсон төслийг цүнх баригч нар гэж нэрлэдэг юм. Энэ чинь ЖДҮ-ийн сангаас авсан зээлийг хүү болгон ашиглаад, наймааны хэрэгсэл болдог. Энэ нь амьдралд нотлогдсоныг яг хэвээр нь оруулж ирж байна. Баялаг бүтээгчдийн форум дээр гарсан саналыг мөн тусаагүй байна. Хөндлөнгийн хяналт тавих удирдах зөвлөлтэй байх санал бүдэг орж ирж байна. Би ЖДҮ-ийн ашиг сонирхлыг барьж байна хэмээн ширүүхэн хэллээ.

 

Ингээд гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Chi l medehgui baij gene:
naimaanii heregsel bolgoson hun altanhuyag sanjmyatav shuu nuurs avaad ehelsen novshnuud
2018-10-17
зочин:
2012-оос 2016 онуудад АН, энэ Эрдэнэбат энэ улсын болж бүтэж байсан бүхнийг нураасан,, эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн алба, ёс зүй, ёс суртахуун,,жижиг дунд үйлдвэр, мөнгөний бодлого, гадаад харилцаа гээд л..................
2018-10-17
иргэн:
Эрдэнэт үйлдвэрийн 49-хувийг хулгайлж авахдаа юу бодож байв.Одоо ард түмэн монголд яагаад хайртай болчихов.Ард түмний өмчийг буцааж өгөлдөө.Хувийн өмч ч гэх шиг солиотой юм ярихаа больчих.
2018-10-16
Ард:
Сайд байхдаа эрдэнэтийг хусхад монгол банкаас 100 долиур аваа биз дээ, ЖДҮ чинь 10 сая байсан юунд харамсаад байнаа аа танар тийм ...
2018-10-16