Гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч таалал төгслөө
2018-10-16

 

 

Гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч таалал төгслөө.

 

Залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа гэх хоёр этгээд өчигдөр /2018.10.15/ 11:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрын орхин зугтсан хэрэг гарсан.

 

Ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авч тэр даруй эмнэлэгт хүргэгдсэн боловч ухаан ороогүй ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад өнөөдөр /2018.10.16/  10.00 цагийн орчимд хагалгаанд орсон. Хагалгаа амжилттай болж, 12.55 цагийн үед хагалгаанаас гарсан боловч амжилттай болсон ч биеийн байдал маш хүнд байсан учраас таалал төгсчээ. 

 

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "Алба хаагч маань таалал төгслөө. Эмнэлгийн байгууллагаас бүхийл арга хэмжээ авсан боловч харамсалтай нь биеийн байдал маш хүнд байсан учир аварч чадсангүй" хэмээлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хажуугаар нь өнгөрч байгаа нэгч машин туслачихгүй яав даа. Гэгээн цагаан өдрөөр хүн алж байгаа алуурчдыг цаазал. Ум сайн амгалан болтугай.
2018-10-17
irgen:
Amjilttai bolson ium bol yagaad nas barchiv.Sonin ium.Emch nar hainga ium baina lee.
2018-10-17
цагдаа:
амьдрал нулимасанд дургүй цагдаа ч бас нулимасанд дургүй дургүйдээ бас хэлэх ярих эрхгүйдээ ажлаа хийсээр л явна тэдэнд хангалттай цалин байхгүй харин хангалттай сэтгэл зүтгэл байгаа шүү. Улс нийслэл даяараа цагдаагүй нэг өдөр байгаад үз бас бод хаалга нь цоожтой цагдаа эмнэлэг баййна уу хайгаад олохгүй
2018-10-17
цагдаа:
үнэхээр харамсалтай байна УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ. Төр иргэнийхээ өмнө тангарагтаа үнэнч байсан чамаар Монголын цагдаа бахархах болно. Цагдаа харамсаж бас зоригт хүүгээрээ бахархаж байна ирээдүйн цагдаа залуу үеийг тэдний бие сэтгэл зүйг хурцалж байна харин төр тэдний нийгмийн баталгааг байнга боловсронгуй болгож байх үүргээ хэзээ ч бүү мартаач УИХ ЗГ аа гишүүдээ,тангараг минь байгаа цагт бие түүндээ үнэнч байж амь биеэ үл хайрлах болно.
2018-10-17
ИРГЭН:
Яана даа эзэнгүй төрийн тусгай алба хаагчид цагдаа нарын нийгмийн баталгаа эрх зүйн орчин сайнгүй байна даа тангараг нэрийн доор тэдний эрх хаагдаж тэтгэвэр тэтгэмж нь дордож байхад тэмцэж хэлэх эрхгүйгээр хуульчлаж энэ талаар хууль санаачлаад оруулахаар энгийн цэргийн тусгай албаа ялгахгүй сонин юм ярьж суугаа эрхэм гишүүдээ үүнийг тусгай алба гэдэг юм.Хэрэгтэй үед эхнэр хүүхдээ үүрд орхиод явах зоригт хөвгүүдийг цагдаа бас төрийн тусгай албан хаагч гэдэг юм Баасанхүү Билэгт гишүүдээ??? одоо ойлгов уу харав уу эрэлхэг цагдаагийн энэ үйлдэлийг ухаар эсвэл дээрээс нь эхнэр хүүхдийнх нь нулимас хэрэгтэй байна та хоёрт???
2018-10-17
Suren:
Шийдсэн балиар новшнуудыг зурагийг нь сайн гудамжаар энд тэнд тараавал таарнаа.хууль хүчнийхэн зөөлдөөд б
2018-10-17
irgen:
zagdaag toohgui ingej hereg hiij baigaa hymyys yuch hiihees buzahgui hezeech zasrahgui,,,,nasaar ni horih heregtei hugazaagui horih gej bas baidag um baina lee shdee hogjson ulsuudad ene metiin hynd gemt heregtengyyd avdag yal,,,,buzariin umnuud negen ger byliig ingeed hagazaalaa daa haaramsaltai umaa, emgenel ilerhiilehees oor bid yahch bilee dee
2018-10-17
Um sain amgalan boloh boltugai
2018-10-16
Um sain amgalan boloh boltugai
2018-10-16
ум сайн амгалан болтугай:
хөөрхий дээ гэр бүлд нь эмгэнэл илэрхилье
2018-10-16
Um sain amgalan boloh boltugai
Um sain amgalan boloh boltugai