Цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хурал болно
2018-10-17

 

МУБИС-ийн төв байрны Багшийн хөгжлийн төвд

 

09:00-17:00 цагийн хооронд "Хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй" сэдэвт сургалт семинарыг зохион байгуулна.

 

Novotel зочид буудалд

09:00 цагаас "Соёлын өвийн анхдугаар зөвлөгөөн" болно.

 

Үндсэн хуулийн цэцийн байранд

09:30 цагаас Хуралдаанаар дархлаажуулалт болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад өөрийгөө болон хүүхдээ хамруулах үүргээ биелүүлээгүй иргэнд Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл хүлээлгэж байгаа нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцэнэ.

 

Монголын Уран зургийн галерейд

10:00-16:00 цагийн хооронд "Вакцинаар хамтдаа сэргийлье" гэрэл зургийн үзэсгэлэн болно.

 

НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд

10:00 цагаас Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгыг засварлаж, худалдаанд гаргаж байсантай холбогдуулан мэдээлэл хийнэ.

 

НЗДТГ-ын А танхимд

10:00 цагаас Цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хурал болно. Хурлаар II ээлжийн цэрэг татлага, цэрэг татлагын бэлтгэл ажил, цэргийн насны залуусын эрүүлжилтийн талаар мэдээлэл өгнө

 

Хуульчдын талбайд

11:00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн тусалцааны төв, Монголын Хуульчдын холбоо, Нотариатын танхим, Иргэний оролцоо төслийн хамтарсан нээлттэй өдөрлөг зохион байгуулна.

 

MN мэдээллийн төвд

11:30 цагаас Монголд анх удаа Уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-28 өдрүүдэд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Монголын Гимнастикийн холбооноос мэдээлэл хийнэ.

 

12:00 цагаас Ноён уулаа аврах хөдөлгөөнөөс Сентерра Гоулдын талаар мэдээлэл хийнэ.

 

ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралдааны танхимд

 

14:00 цагаас Мал эмнэлэг, биотехнологийн чиглэлийн залуу судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах “НАРМАНДАХ САН”-гийн нэрэмжит эрдэм шинжилгээний тавдугаар бага хурал болно.

Shuud.mn
Сонин хачин