Трамп Япон, Их Британи, ЕХ-той худалдааны хэлэлцээр байгуулахыг хүслээ
2018-10-18

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Япон, Их Британи, Европын холбоотой худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Цагаан ордны мэдээлж буйгаар уг хэлэлцээр ажил хэрэг болоход хамгийн багадаа хагас жил шаардлагатай гэж мэдэгджээ. 

 

 

Трампын санаачилсан “America first” мөрийн хөтөлбөрийн хүрээнд худалдааны бодлогыг шинэчлэх арга хэмжээний нэгээхэн хэсэг гэнэ. 

 

АНУ энэ оны эхнээс олон БНХАУ-тай худалдааны дайн дэгдээж, өндөр татвар ноогдуулж буй юм. 

 

Хятадтай хийх худалдааны эргэлт зогссон энэ үед Трамп дээрх гүрнүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал гаргажээ. 

 

АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер “Бид Япон, Их Британи, Европын холбоотой худалдааны хэлэлцээр байгуулж, АНУ-ын худалдаа болон хөрөнгө оруулалтыг цаашид улам өргөжүүлэх болно" гэж мэдэгдлээ. 

 

Худалдааны хэлэлцээрийн гол зорилго нь талууд шударга, чөлөөт, харилцан ашигтай худалдааны бодлогыг бий болгоход оршино.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин