Канад марихуаны хэрэглээг албан ёсоор хуульчиллаа
2018-10-17

Канадын эрх баригчид өчигдөр шөний 2.30 цаг гэхэд орон даяар марихуаны хэрэглээг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. 

 

 

Ийнхүү тус улс марихуаныг хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улс болж, түүхэнд бичигдлээ. 

 

Тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо өнгөрөгч 2015 онд кампанит ажлынхаа хүрээнд марихуаныг албан ёсоор хуульчлах амлалт өгч, ард түмнээсээ дэмжлэг хүсч байв.  

 

Ийнхүү насанд хүрсэн канадчууд албан ёсны төвүүдээр дамжуулан марихуаныг худалдан авах гэнэ. Гэхдээ иргэд хүссэн хэмжээгээрээ марихуан авах боломжгүй. Хуульд заасны дагуу  30 граммаас илүү өвс биедээ авч явах, зөвшөөрөлгүй борлуулагчаас худалдан авалт хийх, гэртээ дөрвөн савтай ургамлаас илүү тарих нь хууль бусад тооцож, хуулийн хариуцлага хүлээлгэхээр болжээ. 

 

Канадад 1923 оноос хойш мансууруулах бодис, ургамал хэрэглэхийг хуулиар хориглож, гэмт хэрэгт тооцох болжээ. Харин 2001 оноос эмчилгээний зориулалтаар нэр бүхий зарим мансууруулах төрлийн ургамлыг хэрэглэхийг зөвшөөрсөн аж.

 

Засгийн газар өвс борлуулсны татвар жилдээ 400 сая ам.доллар болно гэж тооцоолжээ.

 

 

Марихуаны хэрэглээг улс даяар хуульчилсан анхны орон Уругвай юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин