Крым: Халдлага үйлдсэн хүү зэвсэг сонирхдог байжээ
2018-10-18

Крымийн хойгийн Керч хотын политехникийн коллежид зэвсэглэсэн этгээд халдлага үйлдэж, 20 хүний аминд хүрээд буй юм. Халдлагыг  тус сургуулийн оюутан Владислав Росляков гэх 18 настай хүү үйлдсэн нь тогтоогдсон билээ.

 

 

 

Тэрээр цагдаа нарыг ирэхээс урьтаж, амиа егүүтгэсэн аж.

 

Тэгвэл цагдаагийнхан халдлагчийн эцэг, эхээс байцаалт авсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

"Росляков багаасаа тун зожиг нэгэсэн байсан. Сүүлийн хэдэн жил найз нөхдөөсөө холбоо тасалж, ихэнх цагаа өрөөндөө өнгөрүүлэх болсон. Мөн ааш зангийн хувьд түрэмгий болж, харилцахад тун бэрхшээлтэй байсан. Хүү минь компьютер тоглоом болон зэвсэг сонирхдог байсан" гэж эх нь ярьжээ. 

 

"Росляковын эцэг, эх багад нь салцгаасан ба тэрээр ээжтэйгээ хамт амьдардаг байсан гэнэ. 

 

Ангийнх нь түүний талаар "Тэр ихэвчлэн чимээгүй байдаг байсан. Ааш зангийн хувьд тогтуун, бусдаас бага зэрэг зайгаа барьдаг байсан" гэж ярьжээ. 

 

"Түүнд олон хүнийг хөнөөх онц ноцтой шалтгаан байгаагүй" гэж ангийн багш нь мэдэгдэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Хэт их дуугүй зожиг хүн дотроо маш их юм бодож шаналж бдг. Тийм хүүхдүүд л амиа хорлоно аймаар аймаар гэмт хэрэг үйлдэнэ. Ил цагаахан хашгичаад явж бдг хүүхдүүд хамаагүй гайгүй шүү
2018-10-18
эцэг эхийн салалт зүрхэнд нь хүнд тусчээ эцгийн хайрыг их үгүйлсэн хүүхэд байж харамсалтай байна эцгийн хайр үзээгүй өссөн эрэгтэй хүүхэд цуст өшөө авагч эсхүл хувьсгалч 2-ын аль нэг болдгийн нэгэн тод жишээ
2018-10-18