Бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн Энэтхэг сайд огцорлоо
2018-10-19

Энэтхэгийн хашир туршлагатай улс төрчдийн нэг, сайд МЖ Акбар гэгч бусдад бэлгийн дарамт үзүүлсэн, авлига авсан болон эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгагдаж, албан тушаалаасаа огцорсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Энэтхэгт сүүлийн үед #МеТoo хөдөлгөөн хүчээ авч, олны танил эрхмүүдийн нууцыг хохирогч бүсгүйчүүд илчилж буй юм.

 

Акбарыг намынхаа залуу бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан гэв. Хохирогчдын тоо 20-д хүрсэн талаар албаныхан өгүүлэв. 

 

Тэрбээр “Энэ хуурамч гүтгэлэг. Би ямар ч буруугүй. Тэд зохион байгуулалттайгаар миний нэр хүндэд халдаж байна. Би буруугүй гэдгээ батлах болно” гэж мэдэгдлээ.

 

Волливуудын 40 гаруй эрхэм залуу уран бүтээлчдэд бэлгийн дарамт учруулсан нь тогтоогдож, шалгагдаж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин