Ариана Гранде сүйгээ цуцалжээ
2018-10-19

Америкийн поп дуучин Ариана Гранде сүйт залуугаа салсан талаар "CNN" агентлаг мэдээллээ.

 

 

Өдгөө 25 настай дуучин бүсгүй уг мэдээллийг баталсан ба өчигдөр инстаграмдаа "Би зүгээр ээ. Амьдарсаар байх болно. Баяртай. Дахин нэг хайрыг үдэн явууллаа" гэж бичжээ.

 

Тэрбээр өнгөрсөн зун жүжигчин Пет Дэвидсонтой сүй тавьсан билээ. Хос үерхээд гуравхан сарын дараа сүй тавьцгаасан юм.

 

Хос ямар шалтгаанаар салсан нь нууц байна. Дэвидсон инстаграм, твиттертээ сүйт бүсгүйтэйгээ авахуулсан бүх зураг болон түүнд зориулан бичиж байсан үгнүүдээ устгасан байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ene teneg huuhen hend heregtei sajhan naaldaad baigaagaan uzuuleed daraahanni salaa yu medrel muutai amitan
2018-10-19