“Ивээл” брендийн загварын шоу энэ сарын 20-нд болно
2018-10-19
Caption

 

Уламжлалт баяр наадмын үеэр л  билэг тэмдэг болгон өмсдөг байсан бидний уламжлалт хувцас болох дээлийг  та өдөр тутамдаа өмсөөд явж байна гэж төсөөлж байсан уу?

 

Тэгвэл энэ төсөөллийг бодит амьдралд буулгаж чадсан Үндэсний “Ивээл” брендийн нэг жилийн ой тун удахгүй тохиох гэж байна.  Нийгмийн хувьсал, загварын хувьсал 2 салшгүй холбоотой хэмээн алдарт загвар зохион бүтээгч Gucci хэлсэн байдаг.

 

Тиймээс бидний соёлын нэг хэсэг болсон дээлийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд тэдний гоо зүйн таашаалд нийцүүлэн өдөр тутмын хэрэглээ болгох зорилгыг тавьж анх ИВЭЭЛ бренд үүсгэн байгуулагдаж байжээ. Тэдний зорилготой ийнхүү алхам алхмаар урагшилж үнэнч хэрэглэгчид нь болж байгаа хүмүүстэй зориулж нэг жилийнхээ ойг энэ сарын 20-ны өдөр 18:00 цагаас Зайсан Хилл цогцолборт тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

 

Ивээл брендийхэн загварын шоуны үеэрээ Чөлөөт хувцас, энгийн загварууд, чөлөөт хувцас дээлний хослол зэрэг олон шинэ загваруудаа танилцуулахаар бэлтгэл ажилдаа  оржээ.           

 

Дашрамд сонирхуулахад энэ сарын 20-ны өдөр болох шоун дээр Ивээл брендийн бугуйн цагуудын шинэ загварууд танилцуулагдах юм байна. Дуу хуур бүжиг наадам, дж шоу, азтай хэрэглэгчидтэй шоунд та бүхнийг ч мөн урьж байна.

Shuud.mn
Сонин хачин
Ичиж vхмээр
2018-10-19