Есөн давхраас үсрэх гэж байсан эмэгтэйг буулгажээ
2018-10-19

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны "Зүүн хүрээ" хотхоны 205 дугаар байрны 9 дүгээр давхараас 1 хүн унах гээд байна гэсэн дуудлага 10.18-ны өдрийн 10:39 цагт иржээ.

 

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж тус дүүрийн харьяат иргэн О /32 настай, эмэгтэйг эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

 

Эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өндрөөс үсрэх гэж байжээ.

 

Г.Сүрэн 

Shuud.mn
Сонин хачин