Гавьяаныхаа амралтад гарч буй Ш.Даваадуламд хүндэтгэл үзүүлэв
2018-10-19

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын  Эрх зүйн онол, арга зүйн асуудал хариуцсан референт Ш.Даваадулам гавьяаныхаа амралтад гарч буйтай холбогдуулан хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр боллоо.

 

 

Энэ үеэр Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв хийсэн бүтээсэн зүйлтэй, хэлэх үгтэй, түүндээ тохирсон гавьяатай ахмад ажилтандаа хүндлэл үзүүлж байгааг онцлоод “Ш.Даваадулам 1982 онд Сүхбаатар аймгийн шүүхэд гишүүн бөгөөд арбитрчаар ажлын гараагаа эхэлж, 1978 оноос хойш батлагдсан  дөрвөн ч удаагийн Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд оролцож, шүүгчдийг давтан сургах, хууль хэрэглээний асуудлаар суурь судалгаа хийх тал дээр гавьяа байгуулж хүлээн зөвшөөрөгдсөн хүн” гэж тэмдэглэсэн юм.

 

 

Ш.Даваадулам хамт олондоо хандаж үг хэлэхдээ 1976 онд Дээд шүүхийн нэр дээр хойд хөрш рүү хуулийн мэргэжил  эзэмшихээр явснаас хойш энэ байгууллагатай амьдралаа холбосон талаараа өгүүлээд 1982 онд Краснадор хотын Кубаны их сургуулийн хуулийн ангийг төгсөөд Сүхбаатар аймгийн шүүхэд дөрвөн жил ажиллахад үстэй дээлтэй, эсгий гуталтай, эрчүүд нь хөлдсөн уурын зуухаа гэсгээн  ажилладаг байсан нь тэсвэр хатуужил суулгасан талаар дурсан ярив.  Мөн  1986 онд Улсын Дээд шүүхийн Арбитрын коллегид ирсэн, 22 жил шүүхийн сургалт, судалгааны чиглэлд ажилласнаа онцоллоо. Тэрээр залуучуудад хандан Дээд шүүх хэмээх өндөр босготой байгууллагын нэр хүндийг хайрлан хамгаалж явахыг захиад нийт хамт олондоо эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.

 

 

Ёслолын үйл ажиллагааны үеэр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга, Монгол Улсын гавьяат хуульч М.Дамирансүрэн Ш.Даваадуламыг энэ олон жилийн турш өөрийн ажлаа нэр хүндтэй сайн хашиж ирсэн хэмээгээд урт насалж удаан жаргахыг хүслээ.  

 

Түүнчлэн Улсын Дээд шүүхийн Архивын ажил хариуцсан ахлах мэргэжилтэн  Ж.Тэгшдэлгэр олон жил хамтран ажилласан найзынхаа ажил амьдралд, үр хүүхдэд нь сайн сайхныг хүсэн ерөөв.  

Shuud.mn
Сонин хачин
Иргэнмонгол.:
Өндөр босго гэдэг юу гэсэн үг вэ, авлигчдаа нуун дарахад өндөр босго байна уу. Өөр өндөрсөх юм ерөөсөө байхгүй. Улсын жирийн байгууллага.
2018-10-20
Равдан:
Хийх ёстой юмаа хийж авах ёстой цалин хөлсөө авч байсан л хүн байна. Ингэж хөл алдаж хүндэтгэл үзүүлээд байгааг бодвол Шүүхийнхэний "но"-г сүрхий сайн мэддэг хүн байх нь.
2018-10-20
Хүнлэг хандаж ёс төртэй гаргаж буй нь маш сайн хэрэг, хөөгөөд дарамтлаад л явуулдаг ш дээ
2018-10-20
иргэн:
тэр үеийн сэхээтнүүд бүгд л тийм байсиишдэ. хөхүүл хүүхдээ орхиод төлд явдаг, бойнд явдаг, хадланд явдаг саалинд явдаг бүх л хүмүүс тэгж ажилладаг байлаа
2018-10-20
Хүндэтгэл үзүүлж гаргаж өгсөн нь овоол доозарим байгууллага ч хөөгөөд л гаргах юм билээ
2018-10-20
Батсайхан:
Шүүхийг ийм арчаагүй авилгач болгоход их хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг тод жишээ
2018-10-20
зочин:
шавьдаа урт нас, эрүүл энхийг хүсье.Ш.Б
2018-10-20
зочин:
эрдэнэтын 49 хувь,зоригийн хэрэг ноён уул зэрэг олон асуудлыг үнэн зөв шийдэх чадваргүй будлиантуулж хэт нэг тал барьж шүүх буруу шийдвэр гаргасан ч зөв болдогт ард олон дургүйцдэг
2018-10-20
Shuuhiin emged uvgud bugd tetgevertee garah heregtei shdee. Tetgevert garaa l biz yun shou hiigeed bgaan be.
2018-10-20
харамсаж байна:
ИРГЭД хуулийнхан, тэр тусамаа шүүгч нарт их дургүй болсон. ТӨР засгаас цалинг нь асар нэмээд байхад л авлигад холбогдоод байгаа. ТЭР эрдэнэтийн 49 хувь, тэр 40 удаа болж асуудлыг шийдэж чадахгүй байгаа уулыг ухуулах эсэх асуудлын шүүх хурлыг л хар, олигтой юм алга. БУХИМДСАН иргэд янз бүрийн зүйл бичнэ дээ. БИЧНЭ
2018-10-20
КРАСНОДАРЫН ПОЛИЙНХОНООС:
УЛС ЭХ ОРОНДОО ОЛОН ЖИЛ МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАЖ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРЧ БАЙГАА ЖИРИЙН НЭГ МОНГОЛ ЭЭЖ . ХАМТ ОЛОН НЬ ГАРГАЖ ЕГСЕН НЬ САЙН Л БАЙНА . БУРУУ ЮМ ОГТ БАЙХГУЙ. ДАНДАА ХYН МУУЛАХЫН ДОНТОЙ( ОГТ ТАНИХГУЙ БАЙЖ) ЭЛДЭВ ЮМ ЭРЭЭЧДЭГ МЭДРЭЛИЙН СОГОГТОНГУУДЫГ ШАЛГАДАГ БАЙМААР ЮМ. ДАРАА УУЛЗАЛДАНАА , ДАВААДУЛАМ АА
2018-10-19
Шүүхийн баячууд аа гэж
2018-10-19
ТЭТГЭВЭРТЭЭ ГАРАА Л БИЗ. ШОУ БОЛГОЧИХ ЮМ АА.
2018-10-19
хэнд хэрэгтэйн
2018-10-19
Дээд байна уу доод байна уу шүүх өндөр босготой гэж үү
2018-10-19