Ө.Энхтүвшин: Монгол Улс автозамын сүлжээгээ олон улсын стандартад нийцүүлэх ёстой
2018-10-19

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ.  Хуралдаанаар Авто замын салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.  Ирэх онд олон улсын анхны хурдны зам, Яармагийн гүүрийг ашиглалтад оруулахаар ханган ажиллаж байгаагаа мэдээлэлдээ дурдлаа. Мөн эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх автозамын сүлжээг бүрдүүлэхээр Засгийн газар ажиллаж байгаа аж. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Монгол Улс автозамын сүлжээгээ олон улсын стандартад нийцүүлэх ёстой. Энэ хүрээнд Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн автозамыг 2018, 2019 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Автозамын тухай шинэчилсэн тухай найруулгыг УИХ баталсан. Хууль баталсантай холбогдуулан дагаж, мөрдөөх хууль журмыг боловсруулж байна. Автозамын тухай хуулиар тусгай зориулалтын автозамыг бий болгосон. Энэ тусгай замын автозамыг ашиглах, хяналт тавих, арчлах журмыг боловсруулаад байна.

 

Автозамын ашиглалт, арчлалтын асуудлыг жил бүр санхүүгийн дутагдалтайгаас тогтоосон хуагцаанд нь хийж чаддаггүй байсан. Ирэх онд автозам арчлалт, ашиглалтад 30 тэрбум төгрөгийг төсөвлөлөө хэмээлээ. 

 

Шадар сайд Ө.Энхтүвшинг мэдээлэл хийсний дараа цөөнхийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Пүрэвдорж дүгнэлт танилцууллаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин