Саудын Араб: Сэтгүүлч Жамал золгүй байдлаар амиа алдсан

Саудын Арабын эрх баригчид сураггүй болсон Жамал Хашоггиг амиа алдсан хэмээн зарлалаа. Жамал энэ сарын 2-нд Туркийн Инстанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт очсоныхоо дараа сураггүй болсон юм.
Сэтгүүлч эр Консулын байранд очоод, улмаар албаны хүмүүстэй зөрчилдсөн гэнэ. Энэ үеэр сэтгүүлч золгүүй байдлаар амиа алдсан байна.
Саудын Арабын дээрх дүгнэлт хэтэрхий нэг талыг барьсан, хэргийн үнэн зөвөөс зугтаахыг санаархсан оролдлого хэмээн Европын холбоо мэдэгдлээ. Уг мэдэгдэлтэй санал нэгдэж буйгаа Герман, Францын Гадаад хэргийн яам илэрхийлэв.
Харин АНУ-ын эрх баригчид Саудын Арабын дүгнэлттэй санал нэгдэж буйгаа илэрхийлэн, "Хоёр улсын дундах наймаа үргэлжлэх болно" гэж Цагаан ордны тэргүүн Дональд Трамп мэдэгдлээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ