Трамп цагаачдаас болж АНУ, Мексикийн хилийг хаана гэж сүрдүүллээ
2018-10-22

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Мексикийн эрх баригчдад хандан хатуухан мэдэгдэл хийсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр "Мексик улс цагаачдын цуваагаа зогсоохгүй бол томоохон цэргийн хүч ашиглан АНУ-Мексикийн хилийн тусгаарлаж, хаах болно. Энэ бол миний эцсийн сануулга" гэж хэлжээ.

 

Сальвадор, Гондурас, Гватемала Гондурас улсаас нийт 3000 гаруй цагаагчид Мексик улсаар дамжин, нэгдсэн улсад нэвтрэх хүсэлтэй буй гэнэ. 

 

Дээрх цагаачдын асуудлаар Трамп шуурхай хуралдаан зарлаж, цагаачдаа эргүүлэн татахгүй бол бүх тусламжаа зогсоохоо мөн санууллаа. 

 

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг  2016-2017 оны хороонд Гондурас улсад 175 сая ам.долларын тусламж үзүүлсэн байна. 

 

Цагаачдын  эхний хэсэг Мексикийн өмнөд хил дээр ирсэн аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин